• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Батхүүгийн охин ЦЭЛМЭГ: Хүний амиар улстөрийн нүүдэл хийдэг яачихсан хүн чанараа алдсан шунал, тачаал нь дийлддэгүй хүмүүс вэ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-19
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Улс төр
Батхүүгийн охин ЦЭЛМЭГ: Хүний амиар улстөрийн нүүдэл хийдэг яачихсан хүн чанараа алдсан шунал, тачаал нь дийлддэгүй хүмүүс вэ?

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны том охин Б.Цэлмэг өөрийн фасебүүк хуудаснаа дараах зүйлсийг бичжээ🙏🙏🙏

 Миний аав бурхан болоод нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд аавын минь өнгөрсөний талаарх маш олон таамаг, гүтгэлэг, бухимдсан доромжилсон хүмүүсийн сэтгэгдэл хөвөрлөө. Хамгийн тодорхой зүйл бол энэ гэмт хэрэг. Ажиглаад байхад маш хачирхалтай зүйлс тэр өдөр болж өнгөрсөн санагддаг. Таамаг дэвшүүлж буй хүн бүр энэ учир битүүлэг хэргийн учрыг л олох эрмэлзэл дүүрэн байна. Зөвхөн ээж аав, эхнэр үр хүүхэд, ах эгч дүү нарт нь ийм хүсэл байгаагүй л болов уу? Аавыг минь дэмждэг, хүндэлдэг, бүр танихгүй хүмүүс ч сэтгэлээ чилээж байгаа харагдана. Арга ч үгүй биз, өнөөдөр бидэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг үл тоовол маргааш хэн нэгэнд дахиад л ийм зовлон ирнэ.

Тэр хар дарсан 05 сарын 17-ны өдөр болсон үйл явдал хэдий бүрэн нотлогдоогүй байгаа ч би нэг зүйлийг 100%-ын баталгаатай хэлж чадна. Би аавынхаа охин болж төрөөд өнгөрч байгаа энэ 23 жилийн хугацаанд хэзээ ч аавыгаа архи ууж, тэр байтугай их хэмжээний архи ууж согтуурч байхыг харж байгаагүй. Тэр тусмаа миний аав Төрийнхөө Ордонд архи ууж, танхайрч, дүрэм, журам зөрчихгүй. Монгол Улсын иргэнийхээ үүргийг зөрчиж, төрийн өндөр дээд байгууллагаа гутаахгүй. Олны итгэл дэмжлэгээр сонгогдож нэгэн цагт төлөөлж явсан нийгэм иргэдээ үл хүндэтгэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад явж байдаг хүн биш гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

05 сарын 17-ны тэр орой 19 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд “Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ” гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ?
Хүний эрдэнэт амиар улстөрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ.

Монгол Улсынхаа шүүх, цагдаа, прокурорт итгэл алдрахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт тойрсон үйл явцыг харахад энэ салбар дампуурчээ. Яасан дүүрчихсэн, илжирцэн нийгэм гэхээрээ ийм байдаг байнаа? Монгол Улсын хуулийн засаглал дампуурсан санагдана. Иргэд төрдөө итгэхгүй болсоны маш тод шинж тэмдэг энэ юмуу даа.

За, яахав энэ дэлхий дээр үнэн шударга зүйл байдаггүй юмаа гэхэд бурханы оронд дээд тэнгэр ямагт байдаг юм шүү. Үйлийн үр гэдэг зүйл байдгийг мартахгүй байх нь зүйтэй болов уу.

Хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгддэггүй юм гэхэд элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье.

RIP Aavaa ❤️

Шунхлай овогт Батхүүгийн ЦЭЛМЭГ 2019.06.19

Previous Post

Хүнд үгүй гэж хэлж сур. Тэгвэл та олон юмнаас аврагдана. Сайхан сэтгэлийг өөдгүй хүн олон юманд ашигладаг…

Next Post

Гал сөнөөгчид олноороо албаа орхисныг дуулсан уу, Ө.Энхтүвшин сайд аа!

Next Post
Гал сөнөөгчид олноороо албаа орхисныг дуулсан уу, Ө.Энхтүвшин сайд аа!

Гал сөнөөгчид олноороо албаа орхисныг дуулсан уу, Ө.Энхтүвшин сайд аа!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.