• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэллээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-16
Ангилал: Боловсрол, Нийгэм, Тод мэдээ, Улс төр, Хууль
АН эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэв

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас  шалгаж эхэлжээ. Тодруулбал, энэ сарын эхээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээж  С.Эрдэнээс тайлбар мэдүүлэг авсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Дээрх хэргийн талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад, одоогоор  шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст С.Эрдэнэд холбогдох гомдол ирүүлсний дагуу ийнхүү хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэлээ.

Мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна

Монгол Улсад нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс зүй бус үйлдэл, хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч буй “шүгэл үлээгч”-ийг болзошгүй эрсдэлээс хамгаалах болон урамшуулах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Мэдээлэл өгч байгаа иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр тусгасан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгох хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлыг ярилцаж, хэлэлцэх зорилгоор “Мэдээлэгчийг хамгаалах бодлого, арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Олон нийтийн төвд зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцийн 33 дугаар зүйлд “Мэдээлэгч улс бүр энэхүү конвенцид тодорхойлсон гэмт үйлдлийн талаарх аливаа баримт нотолгоог шударга ёсны үүднээс эрх бүхий байгууллагад үндэслэлтэй мэдээлэл өгсөн этгээдийг шударга бус хандлагаас хамгаалах зохих арга хэмжээг дотоодын эрх зүйн тогтолцоондоо нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэж тунхагласан байдаг. Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа юм. хэмээн онцолж байв. Нөгөө талаас мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх ажлыг олон улсын шинжээчид хангалтгүй гэж үнэлэн холбогдох зохицуулалтыг бий болгох талаар зөвлөмж өгсөөр байгаа юм.

Нээлттэй хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газраас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Глоб интернэшнл төв, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, АНУ-ын Азийн сан, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, Авлигатай тэмцэхэд шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал, Шүүмжлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, онцлог, үр нөлөө, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа ба шүгэлдэгчийн хамгаалалт, Сэтгүүлчийн аюулгүй байдал ба эрх зүйн хамгаалалт, Шүгэл үлээгчийг хамгаалах Австралийн хууль тогтоомжийн онцлог, туршлага  зэрэг илтгэлүүдийг сонсож, хэлэлцэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Нийтийн ашиг сонирхлын төлөө зүй бус үйлдлийг мэдээлж, шүгэл үлээхийг ардчилсан нийгэмд иргэний хүлээх ёстой үүрэг  гэж үздэг. Гэтэл Монгол Улсад зүй бус үйлдлийн талаар шүгэл үлээсэн иргэнийг хамгаалах механизм бүрдээгүйн улмаас үйлдэл, эс үйлдэхүйг мэдээлсний дараа гарах эрсдэлээс болгоомжлон иргэд мэдээлэл өгдөггүй, өгөхийг хүсдэггүй байдал ажиглагдаж байна. Хэлэлцүүлгийн оролцогчид мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Зөвхөн мэдээлэгчийг хамгаалахаас гадна мэдээлэгчийг урамшуулах асуудлыг хамтад нь авч үзэж, шийдэх хэрэгтэй талаар санал гаргалаа. Хэлэлцүүлгийн эцэст мэдээлэгчийг хамгаалах асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллах, ажлын хэсгээс гарсан саналыг УИХ дахь Авлигын эсрэг бүлэг зэрэг эрх бүхий субъектэд хүргүүлэхээр тогтлоо” хэмээн дүгнэв.

Previous Post

Өндрөөс унах гэж байсан БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ аварлаа

Next Post

Үндэсний тагнуулын академи элсэлт авч байна

Next Post
Үндэсний тагнуулын академи элсэлт авч байна

Үндэсний тагнуулын академи элсэлт авч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

2026-02-13
Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

2026-02-13
Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

2026-02-13
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

2026-02-13
Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

2026-02-13
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

2026-02-13
Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

2026-02-13
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

2026-02-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.