Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дөрөв хоногийн өмнө гэрээсээ явган гараад сураггүй алга болсон 60 настай эрэгтэйг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна.
Тодруулбал Үерт багийн “Хужиртын-Ам” гэдэг газар тус сумын харьяат малчин Ш нь 11.16-ны өдрийн 14:00 цагт малдаа явган яваад сураггүй болсон тул хамтран ажиллах тухай Цагдаагийн байгууллагын албан бичгийг 11.18-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ш /60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ












Сэтгэгдэл бичих