Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо өсөж, аялал жуулчлалын салбар өнгөрсөн оны амжилтаа шинэчлэн тогтоолоо. Албан мэдээллээр Монгол Улс 2025 онд нийт 847,170 жуулчин хүлээн авч байсан бол 2026 оны аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар энэ тоо 856,636-д хүрч, өнгөрсөн оны нийт үзүүлэлтийг 9,466 жуулчнаар ахиулаад байна.
Монгол Улсын зорин ажиллаж буй “Нэг сая жуулчин” хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрсэн бөгөөд зорилтдоо хүрэхэд 143,364 жуулчин үлдээд байгаа аж.
Оны эхнээс ирсэн жуулчдын тоон үзүүлэлтийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж байгаа юм. Зөвхөн аравдугаар сарын эхний зургаан хоногийн байдлаар ОХУ-аас 7,210, БНСУ-аас 2,768, БНХАУ-аас 2,025, Японоос 628 жуулчин тус тус Монгол Улсыг зорин иржээ.










Сэтгэгдэл бичих