27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж, 25-29-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдахыг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын Температур: Шөнөдөө Дархадын Хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн Уулархаг Нутаг, Завхан, Заг, Байдраг Голын Эх, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Голын Хөндийгөөр -4…+1 Градус, Говийн Бүс Нутгийн Өмнөд Хэсгээр +8…+13 Градус, Бусад Нутгаар +1…+6 Градус Дулаан,
Өдөртөө, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус,Алтайн өвөр говиор +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.












Сэтгэгдэл бичих