Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын Температур: Дархадын Хотгор, Хэнтийн Уулархаг Нутаг, Завхан, Заг-Байдраг Голын Эх, Идэр, Тэс, Тэрэлж Голын Хөндийгөөр -21…-26 Градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн Уулархаг Нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх Голын Хөндий, Дарьгангын Тал Нутгаар -17…-22 Градус, Хангайн Нурууны Өвөр Бэл, Говийн Бүс Нутгийн Өмнөд Хэсгээр -3..-8 Градус, Бусад Нутгаар -10…-15 Градус Хүйтэн,
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1…+4 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.










Сэтгэгдэл бичих