• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-09-24
Ангилал: Нийслэл-380
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ өдрийн нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд, байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өглөө.

Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Жил бүрийн есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр” болдог. Энэ жил анх удаа тус өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулж байна. Шөнийн гүйлт 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ. Дэлхийн олон улс, хотод зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний гол зорилго нь автомашины хэрэглээг бууруулах, иргэдийг явган алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих зэрэг хөдөлгөөний өөр хэлбэрийг сонгоход уриалах юм. “Шөнийн марафон”-ы хувьд Улаанбаатар хотын шөнийн өнгө төрх, гудамж, талбайд олон мянган иргэн нэгэн зорилгын дор цуглан гүйх нь нийслэлийн иргэдийн оролцоо, эрч хүчийг харуулах онцгой үйл явдал болно. Иргэдэд хүртээмжтэй тээврээр үйлчлэх, ойр орчмын зах, худалдааны төвүүдийг хаахгүй байхаар зохицуулж байгаа” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Есдүгээр сарын 26-нд болох хоёр арга хэмжээг иргэд зөвхөн “Автомашингүй өдөр”, “Шөнийн марафон” гэж битгий хараарай. Энэ бол нийслэлд амьдарч байгаа бүх насныханд зориулсан эрүүл мэнд, нийгэм, соёлын цогц арга хэмжээ юм. ДЭМБ-аас өдөрт 10 мянган алхам алхахыг уриалдаг. Энэ өдөр бид гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт алхах боломж бүрдэнэ. Тухайн өдөр нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон эрүүл мэндийн үндэсний төвүүдийн мэргэжилтнүүдээс өөрт хэрэгтэй мэдээлэл, нарийн зөвлөгөөг авах боломжтой” гэлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Автомашингүй өдөр-2026” арга хэмжээний үеэр 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ өдөр цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан. “Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. Тус бүсэд оршин суудаг иргэд тээврийн хэрэгслээ өмнөх өдөр нь бүсчлэлээс гаргаж байрлуулахыг зөвлөж байна. “Шөнийн марафон”-ы үеэр цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хуульд заасан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Portal.mn сайтын гүйцэтгэх захирал А.Цэрэнпунцаг “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг 5, 10, 21 километрийн гурван зайд зохион байгуулна. Үүнээс 21 километрийн зайг амжилттай туулсан оролцогчдод тусгай финишер медаль гардуулна. Зай тус бүрд тохирсон албан ёсны мерчандайз багцуудыг бэлдсэн. Сүхбаатарын талбай-Emart-ын уулзвар, Emart-120 мянгат, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэлх замд хөдөлгөөний хязгаарлалт хийж, оролцогчдоо гүйлгэхээр төлөвлөсөн. “Night Marathon Ulaanbaatar 2026” арга хэмжээ нь спортыг хөгжим, гэрэл зураг, энтертайнмент болон хотын шөнийн орчинтой хослуулсан шинэ төрлийн фестиваль юм. Манай оролцогчид хурдан гүйхээс илүү тухайн мөчөө мэдэрч, аюулгүй, болгоомжтой гүйгээрэй” гэв.

НТБГ-ын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа “Хаагдах гудамж, замуудтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтөд өөрчлөлт орно. Тухайлбал, хэвтээ чиглэлд явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд Их тойруу, Нарны замаар зорчино. Хойноос орж ирж байгаа чиглэлүүд Цагдаагийн гудамж, Баянбүрдийн тойргоор буцаж эргэнэ. Урдаас орж ирж байгаа чиглэлүүд 120 мянгат, Гандийн гудамжаар буцаж эргэхээр төлөвлөсөн. “Шөнийн марафон”-той холбоотойгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн 24 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орно. Харин “Автомашингүй өдөр”-тэй холбоотойгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрут, үйлчилгээнд өөрчлөлт орохоор төлөвлөж байна. “Шөнийн марафон” дууссаны дараа иргэд нийтийн тээврийн шөнийн үйлчилгээг ашиглах боломжтой. Таван шар-Офицеруудын ордон, Зунжин-Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбай-Архивын ерөнхий газар гэсэн чиглэлүүдэд шөнийн тээврийн үйлчилгээ 02:00 цаг хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Previous Post

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Next Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-24
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2026-09-23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

2026-09-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

2026-09-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.