• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-09-20
Ангилал: Нийслэл-380
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн “Энэ оны зургаадугаар сарын байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна. Энэ нь өмнөх онуудаас 4-5 дахин ихэссэн. Хөнгөвчлөх эмчилгээний 10 ор хүрэлцдэггүй. Тиймээс засвар өргөтгөл хийж, 25 ор ажиллуулах шаардлага байна. Хөнгөвчлөх тасаг, мэс заслын өрөөний хүчин чадалтай уялдуулан хүчилтөрөгчийн үйлдвэр барих хэрэгцээ бий. Хүчилтөрөгчийн үйлдвэр барихад Эрүүл мэндийн төвийн хашаан доторх “ХТП – 3168” трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл хайж байна. Баянгол дүүргийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн байдаг. 2016 онд диализын дөрвөн аппарат шинээр суурилагдсан. Үүнээс хойш огт шинэчлээгүй, ачааллаа дийлэхгүй байгаа” гэлээ.

Баянгол дүүрэгт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 54.2 хувьд хүрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Томуугийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд эмнэлэгт өвчлөл 20 хувь, хэвтэн эмчлүүлэх 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалсан байдаг. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт үр дүнтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 772 хүүхдийн тусламжийн ор дэлгэсэн байна. Томуугийн дэгдэлтээс хамаараад 115 хувь буюу 1607 ор хүртэл дэлгэхээр төлөвлөсөн” гэв.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрүүл мэндийн төвд тулгамдаж буй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийг өргөтгөх, эмнэлгийн дэргэд баригдах хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг хамгийн боломжит хувилбараар шийднэ. Мөн диализын аппаратыг судал. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн иргэддээ өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аянд хамрагдахыг уриалж байна. Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна. Эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цаг үнэгүй байгаа ч эмнэлгээр үйлчлүүлээгүй хүмүүс зогсоолд нь машинаа тавьдаг, зогсоол хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ асуудлыг судлах хэрэгтэй” хэмээн үүрэг чиглэл өглөө.

Previous Post

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.