• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-08-01
Ангилал: Нийслэл-380
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар хийн түлшинд бүрэн шилжсэн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуульд ажиллалаа.

Тус сургууль нь 1,500 сурагчийн хүчин чадалтай бөгөөд өмнө нь нүүрсээр ажилладаг уурын зуухаар сургуулийн халаалтыг шийдвэрлэдэг байсан. Харин 2026–2027 оны халаалтын улирлаас тус сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд бүрэн шилжүүллээ.

117 дугаар сургуульд суурилуулсан хийн бойлер нь Япон улсын “Rinnai” үйлдвэрийн өндөр үр ашигтай, хийн түлшний зарцуулалт багатай, бүрэн автомат ажиллагаатай систем юм. Тус бойлер нь үйлдвэрлэгчийн 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд найдвартай ажиллагаа, эрчим хүчний хэмнэлтээрээ давуу талтай гэдгийг танилцуулав.

Түүнчлэн тус сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд шилжүүлснээр 1,800 айлын яндангаас ялгарахтай тэнцэх хэмжээний хорт утаа, агаар бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулах боломж бүрдэж, хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр болох юм.

Өмнө нь сурагчид сургуулийн автобусны буудлаас болон ойр орчмын хорооллоос сургууль руу нэвтрэхдээ нүүрс буулгах талбай, үнсний сав бүхий хэсгээр дамжин явдаг байсан бөгөөд үнс, тортогт бохирдон сургуулийн орчинд тоосжилт, бохирдол  үүсэх нөхцөл бүрддэг байв. Мөн нүүрсний үнс, тоосжилтын улмаас сургуулийн эргэн тойрон дахь айл өрхүүд орчны бохирдолд өртөж гадна сургуулийн анги танхимын цонхыг нээж агаар сэлгэхэд хүндрэлтэй байжээ.

Харин хийн түлшинд шилжсэнээр үнс, тортог үүсэхгүй болж, сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл  сайжирч, сурагчид болон багш, ажилтнууд  цэвэр, аюулгүй орчинд суралцах, ажиллах боломж бүрдэж байна.

Previous Post

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Next Post

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

Next Post
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.