• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-30
Ангилал: Нийгэм
“Жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг орлого, нэр хүндэд улс төр, эдийн засаг, эрх мэдлийн сонирхлоор атаархаж хорссон дайралтууд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон талаар өнөөдөр /2019.05.30/ Үндэсний мэдээллийн төвд “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “Манай компанийн нэр хүндэд халдсан, дотоод үйл ажиллагааг бусниулж, эрх ашгаа шургуулах гэсэн олон хүн байна. Тийм учраас мэдэгдэл уншиж танилцуулъя” гэв. Уг мэдэгдэлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг улстөржүүлэх явдал даамжирбал “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс улс төрийн үйл ажиллагаа явуулах болно гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр “Эдийн засагч Л.Наранбаатар гэдэг хүн бол Ардчилсан намын гишүүн. Гэхдээ аль намынх байх нь хамаа алга. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа бол ард түмэнд өгөх ёстой зүйл. Гэтэл энэ Л.Наранбаатар гэдэг хүн 2015 онд “МСS” группт ашиг сонирхол нэгтэй байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компани ямар ч ашиггүй. Энэ компанийг зарах хэрэгтэй” гэж хэлж байсан. Манай компани ашигтай болоод ирэхээр энэ хүн “1072 хувьцааг төмөр замын бүтээн байгуулалтад оруулах ёстой” гэж ярьсан байдаг. Харин өнөөдөр “Энэ хувьцааг ард түмэн авах ёстой” гэж ярьж байна. Өчигдөр манай компанийн үүдэнд болсон цуглаанд 10 хүн ирсэн байна лээ. Тэр 10 хүн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүн байсан. Шаардлагатай гэвэл бид тэднийг нэр усаар нь эрэн сурвалжилж болно. Харин ч бид тэднийг газар дээр нь зодоогүйд баярлах хэрэгтэй” гэв.

”Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн гишүүн Д.Мөнхжаргал ярихдаа “Манай компанийн зүгээс 2012 онд зээл тавьж, ард түмэнд ашиг хүртээсэн. Тэр зээлийг төлөхийн тулд 2012-2017 хүртэл компани ашиггүй ажиллаж төлсөн. Тэр хугацаанд эдийн засагч Л.Наранбаатар “Энэ компани ямар ч ашиггүй учраас зарах нь зүйтэй” гэж байсан. Сүүлийн хоёр жилд манай компани ашигтай ажиллаад байна. Гэхдээ манай компанийг илүү ашигтай ажиллах боломжийг хааж, зарим хүмүүс улстөржүүлж байна” гэлээ.

А.СҮРЭН

Previous Post

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа

Next Post

Хүүхдүүд хог хаягдлыг бүтээл болгосноо танилцуулна

Next Post
Хүүхдүүд хог хаягдлыг бүтээл болгосноо танилцуулна

Хүүхдүүд хог хаягдлыг бүтээл болгосноо танилцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.