• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгчөөс хотын дарга болон ‘Номин’-гийнхонд хүргүүлсэн сануулга

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-27
Ангилал: Тод мэдээ
Ерөнхийлөгчөөс хотын дарга болон ‘Номин’-гийнхонд хүргүүлсэн сануулга

Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон бүсэд “Номин Холдинг” ХХК барилга барихаар өчигдөр газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, иргэдийн бухимдлыг төрүүлэв. “Номин”-гийнхны “ашиглах зөвшөөрөлтэй” гэх нэрийн доорхи гэнэтийн дайралт, түрэмгийлэлд иргэд бухимдах нь ч аргагүй юм. Нэг сая хүнтэй хотынхон өвөл зунгүй салхилдаг ганц үлдсэн газраа ганцхан компанийн өмчлөл болгож, хашаагаар хатгуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тийм учраас өнгөрсөн амралтын өдрүүдэд тэр хавийн иргэд нэгдэж, гурван цагаар ээлжлэн харуулдаж эсэргүүцсээр нийтийн эзэмшлийн газраа хамгаалж, “Номинг”-ийнхны ажлыг эхлүүлээгүй байна. Гэхдээ нэг өглөө босоод ирэхэд нь ногоон байгууламжийг нь сүйтгээд, барилгын ажлаа эхлүүлэхийг үгүйсгэхгүй байдалд байгаа юм. Зөвшөөрөл нь байгаа юм чинь барилгаа барина гэж дайрна. Тиймээс тус дүүргийн иргэд нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгосон хотын даргын захирамжийг цуцлахыг шаардаж, дүүргийнхээ Засаг даргад хүсэлтээр хандаад байгаа аж. Иргэдийн шаардлагын дагуу тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Номин”-гийнхонд олгосон 2194 м2 талбай бүхий газар олгосон захирамжийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас хүсчээ.

Тэрээр хүсэлтдээ “Хан-Уул дүүргийн Засаг дарга миний бие дүүргийн иргэдээс ирүүлсэн хүсэлт шаардлагатай санал нэг байгаа бөгөөд  ногоон байгууламж бүхий газрыг одоогийн байгаа байдлаар нь үлдээх хүсэлтэй байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2017 оны дээрх шийдвэрийг хууль эрх зүйн хүрээнд цуцалж, эцсийн шийдвэр гартал  уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэсэн байна.

Гэвч өөрөө газрын асуудалд нэр холбогдсон Нийслэлийн Засаг  дарга С.Амарсайхан одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Түүний өөрийнх нь хамаарал бүхий “Зүүнбаян рефайнери” компани Туулын эргийн дагуу мөн байшин барьж байгаа бөгөөд хэрвээ “Номин”-гийн зөвшөөрлийг цуцалбал энэ зарчмаар “Зүүнбаян рефайнери” компанийнх нь зөвшөөрөл цуцлагдах магадлалтай тул болгоомжилж байж болох юм. Гэхдээ  “Номин”-гийнхны газрын асуудал хотын даргаас хальж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын сонорт нэгэнт хүрчээ.

Өнгөрсөн амралын өдрүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хамтдаа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болоход түлхэц болох, тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан спортын томоохон цогцолбор болно хэмээн төсөөлж байгаа хэлээд Яармагийн дэнж орчмыг хэрхэн төлөвлөж байгааг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас сонирхов.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж, хууль зөрчиж байгаад онцгойлон анхаарал хандуулахыг дагалдан яваа сайд нарт анхааруулав. Сайд нар гэдэгт хотын даргыг шууд удирддаг Ерөнхий сайд ч багтана. Өөрөөр хэлбэл, дархан цаазат Богд уулын араар, Улаабаатарчуудын ундны усны ундарга болсон Туул голын эрэг дагуу барилга, орон сууцны хороолол барьж буй хотын даргын хамаарал бүхий “Зүүнбаян рефайнери” мөн “Номин”-гийнхны газрын зөвшөөрлийг цуцлахыг санууллаа. Энэ бол яг хаяглаагүй ч, нийгмийг бухимдуулж буй “Номин” компанид болон хотын даргад өгсөн Ерөнхийлөгчийн үүрэг гэж олон хүн ойлгов.

Иргэд хотын ногоон байгууламжаа хамгаалахаас гадна Туулын эргийн дагуу ганц компани л  “River garden”, “Times square” гээд маш олон хороолол барьж, хамгийн өндөр үнээр зардаг ба ханаж цаддаггүйд бухимдаж байгаа юм. Мөн жагсаж, эсэргүүцэж буй иргэд өөрийн нь хамаарал бүхий компаниар Туулын эргийн дагуу байшин бариулж, иргэддээ болохоор Туулаас хамаагүй хол, цементэн талбай бүхий Цэцэрлэгт хүрээлэнд наран шарлагын газар байгуулж өгөх гэж буй хотын дарга С.Амарсайханы эрх ашгийн зөрчилд бухимдаж байгаа юм. Дэлхийн хаана ч наран шарлагын газар далай, голын эргийнхээ дагуу байдгаас бус, алслагдсан байдаггүй. Үүнтэй нэгэн адил байр, үл хөдлөх хөрөнгийн үнэ бол байршилдаа л байдаг. Энэ зарчмын дагуу “River garden”-гийн байрууд хамгийн үнэтэй байдаг нь Туулын эргийн дагуу байрлалтай учраас л тэр юм. Ийм шударга бус үйлдэл, шог хуваарилалтыг эрх ашгийн зөрчилгүй, элдэв бизнесээрээ барьцаалагдаагүй бол дээд шатны дарга нь л хүчингүй болгож, засч, зогсоож чадна.

Previous Post

“Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэджээ

Next Post

Гэрийн даалгавар их өгснөөс хүүхдүүд хичээл сургуульдаа дургүй болж байна

Next Post
Гэрийн даалгавар их өгснөөс хүүхдүүд хичээл сургуульдаа дургүй болж байна

Гэрийн даалгавар их өгснөөс хүүхдүүд хичээл сургуульдаа дургүй болж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

2026-03-01
Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

2026-03-01
Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

2026-03-01
Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

2026-03-01
Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

2026-03-01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-03-01
3 дугаар сарын 02нд  ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

3 дугаар сарын 02нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

2026-03-01
Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

2026-02-28
Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

2026-02-28
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026-02-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.