• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-06-05
Ангилал: Дэлхий
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World Cup 2026 нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй болох гэж байна.

ДАШТ 2026 оны 6-р сарын 11-нд эхэлж, 7-р сарын 19-нд өндөрлөнө. Албан ёсны хуваариар ДАШТ-ий нээлтийн тоглолт болох Мексик болон Өмнөд Африкийн тоглолтоор 11-ний өдөр Мехико хотын цагаар 19:00 /Улаанбаатарын цагаар 12-ны 09:00/ хэлнэ.

Анх удаа АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 16 хотод тоглолтууд өрнөнө.

Энэ удаагийн хамгийн онцлох өөрчлөлт нь оролцогч багийн тоо 48 болж нэмэгдсэн явдал юм. Өмнө нь 32 баг оролцдог байсан бол энэ удаа илүү олон бүс нутгийн шигшээ багууд дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжтой болсон. Багуудыг 12 хэсэгт хувааж, хэсэг бүрд дөрвөн баг тоглоно.

Нийт 104 тоглолттой болж, өмнөх ДАШТ-ээс илүү урт, илүү их ачаалалтай болно.

Шинэ форматын дагуу баг бүр гурван тоглолт хийх бөгөөд хэсгээс эхний хоёр байраар шалгарсан багууд болон хамгийн сайн амжилттай гуравдугаар байрын зарим багууд нийлээд 32 багийн хасагдах шатанд орно. Ингэснээр тэмцээн нийт 104 тоглолттой болж, өмнөх ДАШТ-ээс илүү урт, илүү их ачаалалтай болно.

Энэ шинэ бүтэц нь жижиг улсын шигшээ багуудад илүү их боломж олгож байгаа ч нөгөө талаас том багуудын хувьд тоглолтын тоо нэмэгдэж, биеийн ачаалал, сэлгээний тоглогчдын ач холбогдол илүү өснө. Мөн АНУ, Канад, Мексикийн олон хотод явагдах учир цагийн бүс, аяллын зохион байгуулалт өмнөхөөс илүү төвөгтэй болж байгаа аж.

Өөрөөр хэлбэл 2026 оны ДАШТ нь зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн биш, харин дэлхийн хэмжээний хамгийн том спортын арга хэмжээ болох төлөвтэй байна.

Энэ удаагийн ДАШТ-ий албан ёсны дуу болох “Dai Dai”-г дуучин Шакира дуулсан юм. Уг дууг Шакира Нигерийн дуучин Burna Boy-той хамтран дуулсан бөгөөд тэмцээний эв нэгдэл, дэлхийн соёлын олон янз байдлыг илэрхийлэх зорилготой.

Мөн Blackpink хамтлагийн гишүүн Лиза Бразилын дуучин Anitta, Нигерийн уран бүтээлч Rema нарын хамтарсан “Goals” дуу нь ДАШТ-ий албан ёсны цомгийн (Official FIFA World Cup 2026 Album) нэг хэсэг бөгөөд Лос Анжелес дахь нээлтийн ёслолд анх удаа амьдаар дуулна. Энэ нь тэмцээний гол сүлд дуу биш ч ДАШТ-ий хөгжмийн анхаарал татсан бүтээлүүдийн нэг болжээ.

Previous Post

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Next Post

Цаг агаар

Next Post
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.