• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-06-04
Ангилал: Нийгэм
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут БХЯ-ны харьяа байгууллагууд, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар болон нэгтгэл, анги, салбарын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд салбарын сайд Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх болсныг мэдэгдэв. Тэрбээр сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг сэтгэл зүйн сорилттой уялдуулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгэл зүйн сургалтыг өргөжүүлэх мөн үүргээ сайн гүйцэтгэж буй алба хаагчдыг урамшуулах тухай онцлов.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ “Нэгдүгээрт, цэргийн алба бол сахилга хариуцлагын зөрчилгүй орчин байх ёстой. Цэргийн тангаргийн утга учир үүнд оршдог. Сахилгын зөрчилгүй хамт олныг онцгойлон дэмжинэ. Сэтгэл зүтгэлтэй удирдлага, алба хаагчдын ажил илт харагддаг.
Хоёрдугаарт, удирдах албан тушаалтныг томилохдоо биеэ удирдах чадвар, бусдад үзүүлэх эерэг нөлөөлөл, сэтгэл зүйн тогтвортой байдлыг нь сорилт, тестээр тандан тогтоож байж шийдвэрлэх болно. Гуравдугаарт, энэ онд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн дээд сургууль болон гадаадын цэргийн сургуулийг төгсөж буй шинэхэн офицер, дэслэгч нарыг бүгдийг нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хуваарилж, хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллуулж сургана.

Төв суурин газарт нэг ч хүн үлдэх ёсгүй. Үүний тулд анги, байгууллагууд шинэ боловсон хүчнээ ажлын байранд нь дадлагажуулахдаа Ахмадын зөвлөл, бэлтгэл офицеруудын мэдлэг, туршлагад түшиглэх хэрэгтэй” гэсэн байна.

Үүний дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өгөв. Тэрээр Батлан хамгаалахын сайдын тушаалыг бүх түвшинд ягштал хэрэгжүүлж, үр дүн гаргахыг хатуу санууллаа. Цаашид сахилга хариуцлага алдахгүй байхад онцгой анхаарах ёстойг дурдаад, саяхан болсон харамсалтай үйл явдалд шат шатанд нь хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг бүрэн камержуулах ажлын явцыг танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчдын ар тал, хангалтыг сүүлийн жилүүдэд 100 хувь шинэчилсэн зэрэг эерэг үр дүнгүүдийг дурдлаа.

Эх сурвалж: БХЯ

Previous Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Next Post

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Next Post
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.