Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2026.05.27/ 09.30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болж байна.
Хуралдаанаар УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм.
Ардчилсан намын бүлгээс үүнийг улс төрийн захилгын үйл явдал гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн жилээс хойш хийсэн томилгоонуудыг харахад бүгдийг нь улираан томилсон. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томилсон. Одоо дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох үйл явц өрнөж байна. Хуульд байхгүй заалтыг тайлбарлаж, давуу байдал олгож байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэр тусмаа Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж болзошгүй олон олон шийдвэр гарсан. Тэр тусмаа Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь чөлөөлөгдсөн байна. Хугацаа нь дууссан Цэцийн даргыг чөлөөлөх, хоёр гишүүний асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлнэ. Хуулийн хүрээнд маргаангүйн Цэцийн даргатай болох хүртэл Цэц дээр гаргаж байгаа шийдвэрүүдийг зогсоох шаардлагатай” гэсэн юм.
Мэдээллийн эх сурвалж: news.mn










Сэтгэгдэл бичих