• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ААВ НЬ ХӨДӨӨ АЖИЛЛАХААР ЯВАХДАА ОХИНОО ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗАХИЖ ҮЛДЭЭДЭГ БАЙЖЭЭ ХАРИН ОХИН НЬ 6 САРТАЙ ЖИРЭМСЭН БОЛСОН БАЙНА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-20
Ангилал: Тод мэдээ, Хууль
ААВ НЬ ХӨДӨӨ АЖИЛЛАХААР ЯВАХДАА ОХИНОО ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗАХИЖ ҮЛДЭЭДЭГ БАЙЖЭЭ ХАРИН ОХИН НЬ 6 САРТАЙ ЖИРЭМСЭН БОЛСОН БАЙНА

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн. Хүчиндүүлсэн охины тухайд аймгийн ГБХЗХГ-ын хамгаалах байранд байгаа бол, нөгөө охин нь 6 сартай жирэмсэн болсон байна. Охид хичээл сургуульдаа явах боломжгүй болжээ. Бид энэ асуудлаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадоржоос тодруулахад “Бараг сарын өмнө болсон үйл явдлыг ямар зорилгоор мэдээлээд байгааг ойлгохгүй байна. Бид дотоодын шалгалтаар энэ хэргүүдийг ил болгож, алба хаагч нартаа ёсзүйн хариуцлага тооцсон. Охидын биеийн байдал ямар байгааг мэдэхгүй, надтай ирж уулзаагүй. Тухайн үед нь л уулзаж байсан. Хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Одоо харин хэрэг хийсэн эсэхийг нь шүүх байгууллага тогтооно. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө. Хэргийг тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн ар гэрийнхэн нь аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Энэ дагуу шалгаж эхэлжээ. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан байна. Ингээд дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлжээ. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Тиймээс охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан нь ийнхүү охиноо хохирогч болгоход хүргэсэн байна. Хэрэгт холбогдсон цагдаа нар гэр бүлтэй хүмүүс байжээ. Ард иргэдийг хамгаалах, тэдний амгалан тайван байдлын төлөө ажиллахаар тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид ийнхүү насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, жирэмсэн болгосон асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно. Энэ асуудал нь хэрэгт холбогдсоннэр бүхий алба хаагчдаас гадна, аймгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын хариуцлага, хяналт сул байгаагийн илрэл юм.

Previous Post

О.Баасанхүү: Францын компани манай нэг сайдад 1.2 сая долларын авлига өгсөн хэргийг Франц шалгаж байгаа

Next Post

Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ?

Next Post
Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ?

Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.