• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мандалговь-Арвайхээр чиглэлийн 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-01
Ангилал: Улс төр, Хууль
Мандалговь-Арвайхээр чиглэлийн 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төслүүд болон олон улсын хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 59.1 хувийн саналаар дэмжив. Улмаар санал дүгнэлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Төслийн хүрээнд Мандалговь–Арвайхээр чиглэлд 220 кВ-ын хоёр хэлхээт, нийт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барих, мөн дэд станцуудыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийг 78 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Төсөл хэрэгжсэнээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын Хангайн бүсийн 50 мянга гаруй хэрэглэгчийг эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэхээр байна.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улс-ын Засгийн газар хооронд байгуулсан агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэн дэмжжээ. Энэ асуудлыг мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэхээр болсон байна.

Одоогийн байдлаар Монгол Улс агаарын хөлгийн түлшний хэрэгцээгээ 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ огцом өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2022 онд 38.4 мянган тонн байсан хэрэглээ 2025 онд 84.3 мянган тоннд хүрч, хоёр дахин нэмэгджээ.

Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн савлагаа, ОХУ-аас экспортын хязгаарлалт тогтоох, татвар нэмэгдүүлэх зэрэг эрсдэлүүд нэмэгдэж болзошгүй байгаа тул уг хэлэлцээрийн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна.

Previous Post

ХХНББХ: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Next Post

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн

Next Post
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-24
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2026-09-23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

2026-09-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

2026-09-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-23
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

2026-09-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.