• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-30
Ангилал: Нийгэм
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натур орчим хамаардаг. Иймээс “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийг “Билгүүн Монгол констракшн” ХХК барьж буй. Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг хийж дууссан.

Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас “Сила групп” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана. Энэ талаар “Сила групп” ХХК-ийн захирал О.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Манай компани 2025 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн гадна тохижилтын ажлыг хийж байна. Натурын гүүрний хойд хэсгийн газар шорооны ажил, чулуун зам суурилуулалт, хашлага, түшиц хананы бетон цутгалтыг 2025 оны арваннэгдүгээр сард газар хөлдөх хүртэл хийгээд түр зогссон. 2026 оны гуравдугаар сарын 30 буюу маргаашаас шинэчилсэн ажлын зургаар үндсэн тохижилтын ажлууд эхэлнэ.

Тухайлбал, 2100 орчим метр урт 2.4 метрийн өргөн чулуун зам барина. Ингэхдээ доод суурь бүтэц буюу газар шорооны ажлыг хийнэ. Далангийн хоёр талаар дөрвөн хэсэгт иргэд дотогш буухад зориулсан шат болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн доош буух налуу замын цутгалт, өнгөлгөөний ажлуудыг хийнэ.

Сэлбэ голын хоёр талд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт зүлэгжүүлэлт хийж, урд хэсгээр мод тарина. 6000 орчим ам.метр талбайд далангийн дотор ханыг усанд тэсвэртэй будгаар өнгөлнө. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс металл хашлага хийнэ. Мөн далангийн дотор талд иргэдийн сууж амрах хэсгийг гурван газарт тохижуулна. Ийнхүү явган замын гэрэлтүүлэг хийгээд тохижилтын ажил дуусна” гэлээ.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс явган зам, гүүрний ажлыг хамгийн түрүүнд дуусгахыг зорьж буйгаа онцоллоо. Гүйцэтгэгч “Сила групп” ХХК нь сүүлийн 10 жил барилгын салбарт үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Тэр дундаа гадна тохижилтын чиглэлээр мэргэшсэн. Тухайлбал, “М-Си-Эс” группийн “Вилла виста” хотхоны гадна талын 6000 орчим ам.метр талбайн тохижилтыг иж бүрнээр нь хийсэн. “Шунхлай” группийн төв оффисын барилгын гадна тохижилтыг өнгөрсөн онд хийсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажуу талын “Рио” төслийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод гар бие оролцсон туршлагатай компани бөгөөд гадна тохижилтын чиглэлээр ижил төстэй ажлуудыг сүүлийн дөрвөн жилд тасралтгүй гүйцэтгэж буйгаа “Сила групп” ХХК-ийн захирал О.Мөнхбаатар хэллээ.

Тус компани 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 15 орчим техник тоногт төхөөрөмжөөр гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг шинээр зураг төслийн шийдэл зэрэг ямар нэг саадгүй үргэлжилбэл ирэх зургаадугаар сард багтааж ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй.

Previous Post

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Next Post

ДЦС-5 төслийн бэлтгэл ажил эрчимжиж байна

Next Post
ДЦС-5 төслийн бэлтгэл ажил эрчимжиж байна

ДЦС-5 төслийн бэлтгэл ажил эрчимжиж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-31
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-31
“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

2026-03-30
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

2026-03-30
Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо

Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо

2026-03-30
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-03-30
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина

2026-03-30
Б.Пүрэвдорж: Парламентын даргаар туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой

Б.Пүрэвдорж: Парламентын даргаар туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой

2026-03-30
Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орохоор тохиролцсон уу?!

Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орохоор тохиролцсон уу?!

2026-03-30
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР БАРИЛГЫН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАР, СТАНДАРТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХОЛБОГДОХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ҮҮРЭГ ӨГЛӨӨ

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР БАРИЛГЫН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАР, СТАНДАРТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХОЛБОГДОХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2026-03-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.