• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“М” компанийн менежер Т нь татвараас зайлсхийхийн тулд 20 сая төгрөгийн авлига өгөхийг завдаж торгуулах ял авчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-29
Ангилал: Хууль
“М” компанийн менежер Т нь татвараас зайлсхийхийн тулд 20 сая төгрөгийн авлига өгөхийг завдаж торгуулах ял авчээ

Авлигатай тэмцэх газар-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, “М” компанийн менежер Т нь 2025 оны арваннэгдүгээр сард компанид холбогдох зөрчлийн хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргил-д 5500 ам.доллар буюу 20 сая төгрөгийн хахууль санал болгосон байна. Тэрбээр уг мөнгийг цагаан өнгийн дугтуйнд хийж, албан өрөөнд нь ширээн дээр тавьжээ.

Харин албан тушаалтан З.Оргил нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу уг үйлдлийг даруй Авлигатай тэмцэх газар-т мэдээлсэн байна. Үүний дагуу тус газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.

Улмаар Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар уг хэргийг хэлэлцэж, иргэн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байна. Ингэхдээ түүнд 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

АТГ-аас мэдээлснээр, тус газар нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, авлигын эрсдэлийг бууруулах, шударга байдлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ удаагийн тохиолдолд албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлж, авлигын үйлдлийг таслан зогсооход чухал хувь нэмэр оруулсан гэж онцолжээ.

Previous Post

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжинэ

Next Post

Өнөөдөр МАН бага хурлаараа хэнийг Ерөнхий сайдаараа томилохоо шийднэ

Next Post
Өнөөдөр МАН бага хурлаараа хэнийг Ерөнхий сайдаараа томилохоо шийднэ

Өнөөдөр МАН бага хурлаараа хэнийг Ерөнхий сайдаараа томилохоо шийднэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.