• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-13
Ангилал: Улс төр
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ.  Хаврын чуулганы нэг онцлох сэдэв нь Төрийн тэргүүний бүрэн эрхийнхээ хүрээнд  өргөн барьсан хуулийн төсөл байх юм.  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэж байгаа. Энэ хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нөхцөл, цаг үеийг та юу гэж харж байна вэ?

-Товчдоо бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож  өргөн барилаа гэж бодож байна.

– Хуулийн төсөлд ихэд анхааралтай хандахгүй бол парламентын засаглал эрсдэлд орно гэх асуудал эхнээсээ яригдаж, хэд хэдэн нам эвслүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.   Үүнд та ямар байр суурьтай байна вэ. 

-Батлагдвал харин ч парламентын засаглалыг боловсронгуй болгох, парламентын ардчиллыг улам бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болох биш үү.

Тэгээд ч парламентын засаглалыг эрсдэлд оруулах биш сонгогчдын ашиг сонирхолд нийцэж байгаа тул тогтвортой байдлыг улам хангахад үйлчилнэ. Учир нь энэ бол сонгогчдын дийлэнхийн санаа бодлыг илэрхийлсэн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх л нэг алхам.

-Хуулийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан эсвэл хуралдаа суудаггүй хэдэн гишүүнийг онилсон гэх яриа их байна ?

-Үгүй байлгүй дээ.  Сонгогдсон албан тушаалтныг хугацаа нь дуусахаас өмнө хариуцлага тооцож, эргүүлэн татах  нь хэдийгээр нийтлэг биш байж болох ч шинэ зүйл биш. Ийм хуультай улс орнууд бий. Тухайлбал, англи-саксоны томоохон улсууд, авлига ихтэй латин америкийн зарим орнууд гэх мэт. Гэхдээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох нь “амьдралын зорилго” мэт  нийгэмд хавтгайрсан гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангалахад эергээр нөлөөлнө. Энэ төслийн цаана илтэд суларч байгаа төрийн ой санамж, залгамж чанарыг бэхжүүлэх зорилго байгаасай гэж хүсч байна.  Төрийн ой санамж суларвал үндэсний ой санамж нимгэрнэ гэсэн үг. Энэ хоёр ой санамж суларвал төр ганхана.

-Саяхнаас нэг талаас хилийн тусгай бүсийг хууль бусаар ашиглаж байна, энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Нөгөө талаас энэ бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн зөрчилтэй ч юм шиг мэдэгдлүүдийг улстөрчид хийсэн. Тэгсэн Засгийн газар  хилийн бүсэд нэгэнт барьсан терминалуудаа үргэлжлүүлэн ашиглана гэж шийдэх шиг боллоо. Хилийн тусгай бүс гэж чухам ямар ойлголт юм бэ.  Ийм ойлголт олон улсад ер нь байдаг уу. Улсын хилийн халдашгүй дархан байдал гэдэгтэй хэрхэн уялдуулж ойлгох вэ?

-Монгол бол дэлхийн тайван цөөхөн улсын нэг. Бид хоёрхон улстай хиллэж, хөршүүдтэйгээ газар нутаг, хилийн ямар нэгэн маргаангүй, үүнийгээ хоёр талын гэрээгээр баталгаажуулсан. Улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байвал улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдаж байна гэсэн үг.  Тэгэхээр энэ элдэв мэдэгдлүүд хилийн халдашгүй дархан байдал үндэсний аюулгүй байдалд шууд хамаарахгүй биз.

-Тэгвэл Хилийн тусгай бүсийн тухай манай улсын хууль тогтоомжид тийм нарийн, хатуу статустай заасан байдаг уу?

-Хуулийн хатуу заалттай. Улсын  хилийн дэглэмийг сахиулах, хил хамгаалах зорилгоор хилийн шугамнаас 15 км-ээс илүүгүйд дотогш орших нутаг дэвсгэрийг улсын хилийн зурваст тооцно. Тэнд тусгай журам тогтоосноороо онцлог. Тусгай журам гэдэг нь хилийн зурваст нэвтрэх бол заавал бичиг баримттай, хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэй байх ёстой. Ер нь бол хил хамгаална гэдэг хамгийн хүнд хөдөлмөрийн нэг. Манай хуулиар бол хилийн зурваст байх газар нь зөвхөн төрийн өмч, тэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон. Гэхдээ хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг шууд хориглоогүй, энэ зурваст хил хамгаалах үүрэггүй бусад байгууламж барих, газар ашиглах асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн байдаг.

-Манайхтай ижил төстэй ойролцоо орнууд тусгай бүсээ хэрхэн ашиглаж, хил орчмоо хөгжүүлж байна вэ?

-Хилийн дэглэм бараг бүхий л улс оронд бий. Харин хүйтэн дайн дуусч, улс орнууд визгүй зорчих болсонтой холбогдуулж хилийн зурвасын ач холбогдол буурч, улс орнууд ерөнхийдөө хилийн зурвасгүй болсон. Үүнд эдийн засгийн харилцан хамаарал, аялал жуулчлал, иргэд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Европт бол ганцхан Финланд л ОХУ-ын хил дээр дөрвөн км-ийн зурвастай. Гэхдээ улс бүр өөрийн онцлогтой, манайд бол байгал орчныг хамгаалахад хилийн зурвасын ач холбогдол их гэж хардаг. Хилийн гүндээ тодорхой зурвас тогтоож, харьцангуй чанга дэглэмийг баримталдаг дэлхийн хоёрхон улс нь манай хөршүүд. Нэг нь 18 улс, нөгөө нь 14 улстай хиллэдэг тул аргагүй биз.

ОХУ-д хилийн зурвасын гүн таван км, БНХАУ-д энэ гүн янз бүр гэхдээ хоёр хөршүүд маань хилийн зурвасыг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглахыг хориглох биш харин хил дамнасан худалдааны эсвэл эдийн засгийн чөлөөт бүс бий болгох талаар хамтран ажиллах болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Next Post

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

Next Post
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж,  шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

2026-03-13
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

2026-03-13
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2026-03-13
“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

2026-03-13
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

2026-03-13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.