• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Налайх эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” нээгдлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-13
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Налайх эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” нээгдлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Налайх эрүүл мэндийн төвд өнөөдөр “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр нээгдлээ. Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй тус тасгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо.

Тус тасаг нээгдсэнээр нярайн эмгэгийг эрт үед нь илрүүлэх, дүүргийн эрүүл мэндийн төвд цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулах буюу лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгах, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нээлтийн үеэр “JCI Улаанбаатар” олон улсын байгууллага, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох багаж, хиймэл амьсгалын төхөөрөмж зэрэг хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай зарим нэр төрлийн багажийг Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгальд гардуулж өглөө.

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн дагуу нийслэлийн 152 хороодын хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог хийхээр болсон билээ. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны үйл ажиллагааны явцтай биечлэн танилцлаа.

Аяны хүрээнд тус ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар, хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хийж, ЭХО болон рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх, умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулан эмчилгээ хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, амьдралын зөв дадал хэвшилд сургахаар зорьжээ.

Иргэдийг эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг  60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Энэ сацуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлж эмчилэн эрүүлжүүлж зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Тус аянд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөөд байна.

Мөн энэ өдөр Налайх, Багануур, Багахангай зэрэг нийслэлийн зүүн гурван дүүргийн эрүүл мэндийн төвөөс “Олон улсын сувилагчдын баяр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ хүрээнд сувилагч нарын дунд ажил мэргэжлийн уралдаан зарлаж, эрдэм шинжилгээний бага хурал хийсэн бөгөөд өнөөдөр урлагийн тоглолтоор бэлэг барьж, ажил мэргэжлээрээ манлайлж яваа шилдэг сувилагч нараа нийслэл болон салбарын хүндтэй шагнал, өргөмжлөлөөр урамшууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Previous Post

Сайжруулсан түлшийг картаар олгоно

Next Post

Тэд авлигачдын өрийг дарахад эр зориг нь хүрдэг, эмнэлэг барихад зүрх сэтгэл нь дутдаг

Next Post
Тэд авлигачдын өрийг дарахад эр зориг нь хүрдэг, эмнэлэг барихад зүрх сэтгэл нь дутдаг

Тэд авлигачдын өрийг дарахад эр зориг нь хүрдэг, эмнэлэг барихад зүрх сэтгэл нь дутдаг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.