• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“IT Park”-ийн хойд жигүүрийн дахин төлөвлөлтийн интерьер зураг төслийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд шалгарлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-06
Ангилал: Бусад мэдээ
“IT Park”-ийн хойд жигүүрийн дахин төлөвлөлтийн интерьер зураг төслийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд шалгарлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк (IT Park)-ийн хойд жигүүрийн дахин төлөвлөлтийн интерьер зураг төслийн уралдааны 2-р шатны шалгаруулалт 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаан 2026 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 23-ны хооронд зарлагдсан бөгөөд дотоод, гадаадын бүтээлч багуудын ирүүлсэн төслүүдээс шилдэг 7 баг эцсийн шатанд шалгарч, төслөө pitch хэлбэрээр танилцуулсан юм.

Уралдааны зорилго нь Мэдээллийн технологийн үндэсний парк-ийн олон жил зориулалтын дагуу ашиглагдаагүй хойд жигүүрийн B1–2 давхрын дотоод орон зай, зохион байгуулалт, интерьерийн шийдлийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, “Technology, Innovation & Co-Working Space” буюу технологи, инновацын хамтын ажлын орчин болгон хөгжүүлэхэд чиглэсэн хамгийн оновчтой зураг төсөл, концепцийн шийдлийг шалгаруулахад оршиж байв.

Шалгаруулалтыг дараах бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг үнэлж, хэлэлцүүлгийн үндсэн дээр эцсийн шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  • ЦХИХХЯ-ны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүжав
  • Мэдээллийн технологийн үндэсний парк-ийн захирал Ж.Золзаяа
  • Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч Г.Цовоодаваа
  • ТӨБЗГ-ын Төрийн өмчийн зохицуулалтын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ
  • FIBO Cloud ХХК-ийн дэд захирал Г.Хулан

Шүүгчдийн баг төслүүдийг архитектурын шийдэл, инновац, орчны зохион байгуулалт, хэрэгжих боломж зэрэг шалгуурын дагуу үнэлж, дараах багуудыг шалгарууллаа.

  • 1-р байр — Б.Ууганбаяр /Forae Architects/
  • 2-р байр — А.Байгалмаа
  • 3-р байр — Б.Бямбажаргал /Creed Studio/
  • Тусгай байр — Б.Тэлмэн /АНУ-аас оролцсон/

Тус уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр FIBO CLOUD ХХК ажилласан бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулжээ.

IT Park-ийн хойд жигүүрийн шинэчлэлийн хүрээнд стартап компаниуд, технологийн бизнесүүд болон инновацын багууд хамтран ажиллах орчин үеийн хамтын ажлын орон зай, технологийн төв байгуулагдах бөгөөд энэ нь Монголын технологийн экосистемийг дэмжих чухал алхам болох юм.

Previous Post

ОХУ: Батлан хамгаалахын дэд сайд асан авлигын хэргээр баривчлагджээ

Next Post

АНУ, Венесуэл улс дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцов

Next Post
АНУ, Венесуэл улс дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцов

АНУ, Венесуэл улс дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.