• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-12
Ангилал: НИТХ
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарын ахалсан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаан өнөөдөр /2026.11.12/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилт болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт есөн зорилт, 78 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тайлант хугацаанд хэрэгжилт 62.5 хувьтай байна. Эрт илрүүлэгт 911,892 иргэн хамрагдаж, эрүүл мэндийн боловсролын сургалтад 163,318 сурагч оролцон, 2,500 үе тэнгийн зөвлөгч бэлтгэжээ. Мөн 2026 оны эхний есөн сарын байдлаар халдварт өвчний тохиолдол өмнөх оны мөн үеэс 9,411-ээр буурсан байна.

Харин эрт илрүүлгийн хамрагдалт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ХПВ-ийн эсрэг вакцины хамрагдалт, нярайн скрининг болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатайг танилцууллаа. Түүнчлэн дүүрэг бүрд нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах ажилд бүтэц, зохион байгуулалт болон санхүүжилт хэрэгтэйг дурдав.

Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг онцолж, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна гэв. Тэрбээр нийтийн эзэмшлийн спорт, чөлөөт талбайг барилгажуулахгүйгээр иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд ашиглах, томуу, томуу төст өвчний дэгдэлт болон агаарын бохирдолтой холбоотой урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх нь зүйтэйг дурдав.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нийгмийн эрүүл мэндийн асуудлыг өвчилсний дараа эмчлэхээс илүүтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг онцоллоо.

Ажлын хэсгийн гишүүд эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд өрхийн эрүүл мэндийн төв, хороодтой хамтран эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгалд хамруулах, ХПВ-ийн вакцины талаарх эцэг эхчүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, нярайн скрининг, хүүхдийн гэрийн эргэлтийг сайжруулах асуудалд анхаарах шаардлагатай талаар санал солилцов.

Ажлын хэсэг хэлэлцүүлгийн хүрээнд гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Previous Post

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

Next Post

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

Next Post
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

"Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна"

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.