• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулагдлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-02
Ангилал: Нийгэм, Улс төр
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулагдлаа. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулагдсан бөгөөд өнөөдөр Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр, парламент бол уг чанартаа мэтгэлцээний талбар. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилж, мэтгэлцэж, зөвшилцөж, гарцаагүй зөвийг томьёолж батлагдсан хууль тогтоомж амьдрах чадвар сайтай, үр дүнтэй байдаг гэдгийг онцолж, парламентын засаглалтай ардчилсан нийгэмд мэтгэлцэх соёл чухал байр суурь эзэлдэг. Улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоох үйл явц нь та бүхний өнөөдөр хийж байгаа шиг эрүүл мэтгэлцээн, оюун бодлын уралдаан дундаас л хамгийн зөв шийдэл болон гардаг учиртай. Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш, хамгаалахад оршдог, Үндсэн хуулийн амин сүнс юм гэв.

Мөн энэ үеэр “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулж, энэхүү санаачлага бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэйг онцоллоо. Түүнчлэн оролцогчдод хандан та бүхний гаргасан шийдэл, хэлсэн үг бүхэн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох шинэ санаа байх болтугай гээд амжилт хүсэв.

Үүний дараа Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн Ү.Амарбат танхимын зүгээс баримталж буй бодлого, зорилт, удирдлагын багийн талаар танилцуулав. Тус танхимын зөвлөх Б.Пүрэвсүрэн үе үеийн шилдэг мэтгэлцэгчдийн талаар дурсамж яриа өрнүүлэн, шүүгч, мэтгэлцэгчид тангараг өргөснөөр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Тус тэмцээнд 17 их, дээд сургуулийн 20 мэтгэлцээний клубийн нийт 48 шилдгийн шилдэг багууд “Чөлөөлье” уриан дор нэгдэж, парламентын мэтгэлцээнээр өөрсдийн мэдлэг чадвар, ур ухаан, авьяас билэг, судалгаа шинжилгээ, илтгэх ур чадвараараа өрсөлдөн аваргаа тодруулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө олон арван хүн “Хусаад хож” сугалааны хохирогч болж буй асуудлаар ЦЕГ-т ханджээ

Next Post

Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцов

Next Post
Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцов

Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.