• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Д.Амарбаясгалангийн хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх байх”

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-27
Ангилал: Бусад мэдээ
“Д.Амарбаясгалангийн хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх байх”

МАН-ын Бага хуралд оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


–Таны хууль, хяналтын байгууллагад шалгуулж байгаа хэргүүд ямар шатандаа явж байна вэ?

-Олон асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, хэрэг үүсгэн шалгаж байгаа хавтаст хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бий.

Хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлууд одоогоор хавтаст хэрэг нээн шалгагдаж байна. Хамгийн сүүлд буюу дөнгөж саяхан Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг прокурорт шилжүүлж, хэрэг бүртгэл нээсэн тухай албан бичиг надад ирсэн.

–УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Д.Амарбаясгалангийн хувьд прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Иймд удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

–МАН-ын өнөөдрийн Бага хурлаар эдгээр асуудлыг хэлэлцэх үү?

-Бага хурлын хүрээнд гэмт хэргийн шинжтэй асуудлыг хэлэлцэхгүй.

-Нэр бүхий МАН-ын гишүүдийг намаас хасах асуудал яригдах уу?

-Яг одоо МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавьж байна. Тэрбээр “4 зам, 4 чөлөөлөлт” бодлогын хүрээнд авлигаас ард түмнээ төдийгүй намаа ч чөлөөлөх тухай байр суурийг танилцуулж байгаа. МАН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан зарим хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан асуудал бий.

–МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат бага хуралд оролцож байгаа нь хэр зүйтэй вэ?

-Цагдан хоригдсон этгээдийн хувьд цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавин шалгаж байгаа нь гэм буруугүй гэсэн дүгнэлт биш. Хэргийг хэрхэн шалгах, ямар шийдвэр гаргахыг шүүх байгууллага шийднэ.

Ж.Мөнхбатын тухайд Монгол Улсад ирсэн байна. Тухайн үед шүүгчийн захирамж гарсан ч хилээр гарах үед нь хилийн хориг байгаагүй гэх мэдээлэл байна. Харин дараа нь цагдан хорих шүүгчийн захирамж гарчээ. Улмаар өөрөө шүүхэд хандан хилийн хоригийн хязгаарлалтаа өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу эх орондоо ирсэн бөгөөд үүний дараа шүүхээс хилийн хориг тавьсан байна. Одоогоор Монгол Улсаас гарах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж ойлгож болно.

-Нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтнуудын тухайд?

-Ялын хугацаа нь дууссан хүмүүс эхнээсээ суллагдаж байна. Тухайлбал, Т.Аюурсайхан-ы 2.6 жилийн ялын хугацаа дууссан тул маргааш суллагдана.

–УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ долоо хоногийн Лхагва гариг буюу хоёрдугаар сарын 25-нд прокурорын захирамж гарч, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа.

Previous Post

Ким Жон Ун АНУ-ын эсрэг гуйвшгүй хатуу бодлогоо баримтлах болно гэжээ

Next Post

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ

Next Post
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.