• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ авбал баараггүй ялна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-23
Ангилал: Бусад мэдээ
Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ авбал баараггүй ялна

Хүсэмжит гээд нэг үг байдаг. Хүсэмжит залуу, хүүхэн гэлцэж л байдаг. Хүсэмжит улстөрч гэж харин байхад их эргэлзээтэй. Ялангуяа манайх шиг хөгжиж байгаа оронд. Улстөрч болгон нь асуудалтай, авлига, хэл амнаас салдаггүй болохоор. Саяын хэд хоногт ногоон агуулгатай нэг намаас сонгогдсон хүүхэн ерөнхий ёс суртахуун ямар болохыгоо улс орон даяар, цаашилбал дэлхий нийтээр “сурталчилсаар”. Түүний үг, үйлдэлд авах юм алга.

Ингэхээр манай нийт улстөрчдийн жин байнга унамал байдалтай. Цаашаа унах ч газаргүй болтлоо тулав. Тэртээ тэргүй шалан дээр байгаа юм чинь. Норовын Алтанхуяг Ерөнхийлөгч байх хүсэмжит хүмүүсийг тэргүүлж байгаа бололтой юм. Н.Алтанхуяг уг нь, гайгүй нь гайгүй л улстөрч л дөө. Одоогийн УИХ дотроо хамгийн олон сонгогдсон нь. Лавтайяа зургаа сонгогдсон байх. Ерөнхий сайд хийж явсан хүн. Задгай цагаан гэх хочтой ч болж л байв. Эргэн тойрны нь хүмүүс ээлж дараагаар баривчлагдаад, Эбийгийн занаанд орж явсан, ингээд тэр хоёр түр тар болоод, улмаар Н.Алтанхуяг нэгэн үе Х.Баттулгыг бараадсан. Зөвлөхийг нь хийсэн. Эбийгээ ч янз бүрээр хэлсэн, хэлсээр ч байгаа. Уг нь Эбий, Алтанхуяг хоёр эртийн анд явсан улс. Х.Баттулгыг бараа сураггүй байхад Ардчиллын анхдагчид, соцдек гэж явсан хүмүүс. Н.Алтанхуягт нэг сайн зүйл “наалддаг”. Тэр нь ялуулдаг намын дарга гэсэн тодотгол. Тэр нь худлаа биш. 2012 онд Н.Алтанхуягийн өнгөн дээр Ардчилсан нам ялсан. Олон болсон. Н.Алтанхуяг мөн эрчээрээ Ерөнхий сайд болсон. Улмаар орон нутгийн сонгуульд ч АН ялсан. Мөн тэгээд 2013 онд Ц.Элбэгдорж дахин Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө намын дарга Н.Алтанхуягийн өнгөн дээр ялсан нь үнэн. Ингээд удалгүй Н.Алтанхуягийг Засгийн хэрэг эрхлэхийнх нь дарга Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч Эбитэй хамжин унагаж, өөрөө Ерөнхий сайд болсон. Ингээд янз бүрийн хэргээр АТГ, шүүхийн өмнө дуудагдах болсон Н.Алтанхуяг өдгөө ч мөн асуудлаараа ээрэгдэж дуусаагүй л байна. Улс төрийн хор, хонзон гэдэг ийм холын мөшгөөтэй айхтар эд л дээ. Н.Алтанхуягт нэг чанар байдаг. Ер ухардаггүй. Сайн муу хэлүүлээд зүтгээд байдаг. Нэг их онцгой биш хэл ярианы чадвартай, магадгүй мөхөс маягийн илэрхийлэл бүхий үг хэллэгтэй. Үүн дээрээ гар хуруугаа нэмээд шөвийтөл яриад байдаг. Энэ нь хар масст яг л цайлсан эмгэдийн үг үнэн байдаг шиг очдог. Тэр хэрээрээ дэмжлэг аваад байдаг улстөрч. Улс төрийн циклээрээ, арван жил МАН засагласны дараах өнөөгийн өнгөн дээр ч үнэндээ Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ авбал баараггүй ялна. Энэ бол нэн тодорхой юм. Тийм боломж түүнд бий. Гэхдээ ийм ялалтад хүрэхийн тулд түүнд маш их бэрхшээл бий. Хамгийн наад зах нь өнөөгийн АН-ыг цаагуураа эрхшээгч Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын хязгаарыг давж гарч ирнэ гэдэг маш амаргүй.

Нөгөөтэйгүүр өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шандуу, андууг давна гэдэг маш хэцүү. Ингэж ингэж үнэхээр эдгээрийн учрыг олоод гараад ирлээ гэхэд түүнийг Г.Занданшатар хүлээгээд зогсож байна. Гараа үрчээд. Гэтэл ИЗНН-аас хэн нэгнийг дэвшүүлээд АН-ын саналыг хуваахаа МАН төгс мэднэ. Ингээд ирэхээр Н.Алтанхуяг их цаагуур харж, эдгээр бүгдийг дарж л Ерөнхийлөгч болох боломжтой. Х.Баттулга яахав, өнгөн дээрээ дэмжиж л байгаа. Бүр цаагуураа нидэр дээрээ У.Хүрэлсүхийг дахиад өрсөлдөх замыг нээгээтэхээсэй л гэж суугаа. Дахин дэвшихийг нь тэр жил  нэг хаасан юм, одоо өөрийнхтэйгээ хамт нээчих хэрэгтэй гэсгээд сууж байгаа байх.  Ийм л юм. У.Хүрэлсүхээс тийм горьдлого Х.Баттулгад байх аваас Үндсэн хууль өөрчлөх хэрэгтэй болно байх. Үндсэн хууль гэдэг нь эдгээр хоёр гуравхан хүний эрх ашгийн үүднээс солигдоод, өөрчлөгдөөд байдаг хууль биш нь Монголын ард түмний ардчилал, шударга ёс, үнэт зүйлийн эрх ашгийн үүднээс тов тодорхой юм.

Previous Post

Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Next Post

Панч сармагчны “сайн найз” чихмэл тоглоомны үнэ 350 ам.долларт хүрчээ

Next Post
Панч сармагчны “сайн найз” чихмэл тоглоомны үнэ 350 ам.долларт хүрчээ

Панч сармагчны "сайн найз" чихмэл тоглоомны үнэ 350 ам.долларт хүрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сурагчид ирэх сарын 30-наас бие даалт хийж, үргэлжлүүлэн долоо хоног амарна

Сурагчид ирэх сарын 30-наас бие даалт хийж, үргэлжлүүлэн долоо хоног амарна

2026-02-23
“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

2026-02-23
Панч сармагчны “сайн найз” чихмэл тоглоомны үнэ 350 ам.долларт хүрчээ

Панч сармагчны “сайн найз” чихмэл тоглоомны үнэ 350 ам.долларт хүрчээ

2026-02-23
Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ авбал баараггүй ялна

Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ авбал баараггүй ялна

2026-02-23
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

2026-02-23
Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

2026-02-23
Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн.

Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн.

2026-02-23
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Гэрт хүн багтахгүй” хэмээн сургуулийн байранд шинэлжээ

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Гэрт хүн багтахгүй” хэмээн сургуулийн байранд шинэлжээ

2026-02-23
BLACKPINK YouTube‑д 100 сая дагагчтай боллоо

BLACKPINK YouTube‑д 100 сая дагагчтай боллоо

2026-02-23
АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ энэ сарын 26-нд болно

АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ энэ сарын 26-нд болно

2026-02-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.