• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-16
Ангилал: Бусад мэдээ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран дөрөв дэх жилдээ сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.

Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан. Тодруулбал, 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 52.4 тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давсан үзүүлэлт болсон гэдгийг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа “Амар байна уу 2026” цогц арга хэмжээний хаалтын үеэр онцолсон юм.

Түүнчлэн “Амар байна уу 2026” цогц арга хэмжээний төгсгөлд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвөөс шилдэг мэргэжилтэн, шилдэг үйлдвэр эрхлэгчдийг шалгаруулж, талархлын бичиг гардуулав.

Шилдэг мэргэжилтэн:

  • Налайх дүүрэг: Б.Билгүүн
  • Сонгинохайрхан дүүрэг: М.Гэрэлмаа
  • Баянзүрх дүүрэг: Б.Өнөрцэцэг
  • Хан-Уул дүүрэг: О.Лхагвасүрэн, Т.Идэрхангай
  • Сүхбаатар дүүрэг: Л.Мөнхзул
  • Чингэлтэй дүүрэг: Э.Төмөрхуяг
  • Багануур дүүрэг: Э.Энхтуул
  • Багахангай дүүрэг: Д.Ууганбаатар
  • Баянгол дүүрэг: Б.Зулзаяа нар тус тус шалгарав.

Шилдэг үйлдвэр эрхлэгч:

Налайх дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ЭСЭХҮ” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ХУР” брэнд
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Sonne hand made” брэнд

Сонгинохайрхан дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “UG” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Одь тан” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Өв урлал”

Баянзүрх дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Made everyday” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Амин дэлбээ дэлгэрэх” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Монарс вүүд” ХХК

Хан-Уул дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Арагонт арьсан урлагийн студи” ХХК
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Ургах жигүүр” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Монэнзим” ХХК

Сүхбаатар дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Зинад” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “АМДЭ”
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Керамик тунгалаг”

Чингэлтэй дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Хос үйлс” урлан
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Эхний булаг” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Уран дархан”

Багануур дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Д.Отгонням
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч Ш.Баясгалан
  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Уран хийц Оюудай” брэнд

Багахангай дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Б.Мөнхжаргал
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч Д.Хасчулуун
  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Б.Торгор

Баянгол дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ДАБА” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Арвижих гурван эрдэнэ”
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Лхам” брэнд нар тодорсон юм.

Энэ жилийн тухайд уг цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүрэг тус бүрд өөрсдийн онцлог бүхий “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаараа онцлогтой.

Previous Post

Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Next Post

Хүүхэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хяналтын камер ашиглалтыг сайжруулах зөвлөмж

Next Post
Хүүхэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хяналтын камер ашиглалтыг сайжруулах зөвлөмж

Хүүхэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хяналтын камер ашиглалтыг сайжруулах зөвлөмж

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2026-07-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.