• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-11
Ангилал: Бусад мэдээ
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр өгөөж өндөр байх талаар ТЭЗҮ-д тусгаж, эрсдэлийг судалжээ. Төсөл ашиглалтад орсноор:

  • Хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар байршлаас хамааран Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус өснө.
  • Төслийн үр дүнд хүхэрлэг хий 2.8 хувь, азотын давхар исэл 18.1 хувь, PM10 тоосонцор 7.7 хувь, нүүрсхүчлийн хий 3.8 хувиар тус тус буурах бол тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол нийт дүнгээрээ найман хувиар буурна.
  • Төсөл ашиглалтад орсноос хойш 10 жилийн дотор өртгөө нөхөх тооцоолол гарсан бөгөөд нийт төсвийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэж, үндэсний үйлдвэрлэгчид болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм. Мөн Нэгдүгээр тойрог замаар өдөрт дунджаар 216 мянга орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болсноор хотын гол замуудын ачааллыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
  • Барилгын ажил үргэлжлэх 36 сарын хугацаанд тухайн орчны тоосжилт 15-20 хувиар нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд замын трасс нь Туул голын хөндий болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг дайрч буй тул байгаль орчны “улаан шугам”-ыг давж болохгүй хатуу хязгаарлалтуудыг мөрдөнө. Түүнчлэн шинээр тавигдах замын дагуух суурьшлын бүсэд дуу чимээний түвшин олон улсын стандарт болох 60-70 дБ-ээс давах магадлалтай байгаа тул дуу чимээний хаалт, хамгаалалтын нэмэлт инженерийн шийдлүүдийг төсөлд заавал тусгах шаардлагатайг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.

“Нэгдүгээр тойрог зам” төслийн трассын нөлөөллийн бүсэд нийслэлийн таван дүүргийн 29 хороо хамрагдаж байгаа бөгөөд ойролцоогоор 3000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлөх юм.

Previous Post

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа

Next Post

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгож, сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай, ил тод байхаар зохицууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.