• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-06
Ангилал: Нийгэм, Улс төр
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг /2026.02.06/ боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Би салбарын сайдын ажлыг авснаас хойш асуудлаас тойрч зугтъя бодол байхгүй. Олон жил яригдсан үе үеийн Засгийн газар, сайд нарын оролдоод хийхгүй байсан асуудлыг бид явуулж байгаагаа хэлье. Яагаад гэвэл, бид энэ салбараараа улсын эдийн засгийг үүрч яваа хүмүүс” гэсэн юм. Мөн үргэлжлүүлэн яриандаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон шинэчилсэн найруулгын талаарх ялгааг товчхон тайлбарласан юм.

Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь яагаад шинэчилсэн найруулга яагаад биш юм бэ. Учир нь маш ойлгомжтой. Нуулгүй хэлэхэд одоо байгаагаасаа дордохгүй байх тухай л юм. Шинэчилсэн найруулга хийвэл хуулийн төслийн 80 хувь шинэчлэгдэнэ. Шинэ хууль бичигдэнэ, шинэ хууль үйлдвэрлэнэ, шинэ эрхзүйн орчин бүрдэнэ. Шинэ эрхзүйн орчныг олон нийтэд хүргэж бүгд хамтдаа ойлголцоно гэвэл их урт хугацаа зарцуулна. Нэмэлт өөрчлөлтөөр 50 хувь хүртэл өөрчлөлт орно. Хуулийн үндсэн санаа үлдэж одоо байгаагаасаа доош орохгүй гэсэн зорилготой юм” гэлээ. Мөн уул уурхайн салбарын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд хандаж “Хүн бүрийн чухал өнцгийг тэгш баланс дээр удирдах нь төр засгийн ажил. Зугтах биш хооронд нь хэрэлдүүлж орхихгүй ийм л арга барилаар ажиллахыг хичээж байна” гэлээ.

Манай улсад 2015-2024 оны хооронд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний 80 орчим хувь нь уул уурхайн салбартногджээ. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогын өөрчлөлт оруулахаар зорьж байгаа бөгөөд “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт аж.

Ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал,

– Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болгон. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ.

– Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон.

– АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ноогдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлт оруулсан байна.

Previous Post

БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

2026-02-06
БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2026-02-06
Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

2026-02-06
Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид Абу-Дабид хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид Абу-Дабид хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

2026-02-06
Намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ

Намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ

2026-02-06
Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

2026-02-06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

2026-02-06
Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

2026-02-06
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

2026-02-06
ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

2026-02-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.