• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-04
Ангилал: Боловсрол
Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн  сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг болон албаны бусад хүмүүсийн хамт энэ долоо хоногийн эхээр Өвөрхангай аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага болон СӨББ, ЕБС, Политехникийн коллежийн удирдлагуудтай уулзсаны дараа зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Арвайхээрийн 2 дугаар сургууль 1600 сурагчтай. Тэдний дунд ялгаатай хэрэгцээтэй 76 хүүхэд байна. 2001 онд долоон хүүхэдтэйгээр нээгдэж байсан тусгай анги өдгөө оюуны болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй, аутизмын эмгэгтэй гээд нийт 40 сурагчтай хоёр бүлэг болон өргөжин тэлсэн байна. Үүнээс гадна ердийн ангиудад ялгаатай хэрэгцээтэй 36 хүүхэд суралцаж буй аж. Монгол Улсын зөвлөх багш Х.Пүрэвсүрэн тэргүүтэй чадварлаг багш нар хүүхэд нэг бүртэй тулж ажиллахдаа үндсэн сургалтаас гадна давуу талыг нь хөгжүүлэхэд түлхүү анхаардаг байна. Үүний үр дүнд Паралимпын 4 аварга, Дэлхийн 5 аварга тус сургуулиас төрөн гарчээ. ЕБС-аа амжилттай дүүргэж, их, дээд сургуульд элсэн суралцсан сурагчид ч цөөнгүй бий аж. Бахархам амжилттай баг хамт олонд баяр хүргэе.
Дараа нь Арвайхээрийн 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Одоогийн байдлаар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй уг цэцэрлэг 60 хүүхэдтэй байгаагаас 44 нь хөгжлийн онцлогтой, хүнд бэрхшээл бүхий хүүхдүүд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 150 ортой шинэ цэцэрлэгийн барилгыг энэ ондоо багтан ашиглалтад хүлээн авах бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдийн гурван бүлэг, энгийн хоёр бүлэгт хүүхдүүд нэмж авахаар төлөвлөж буй аж. Уг цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа цэцэрлэгийн барилга ашиглалтад орохтой зэрэгцэн ялгаатай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах хүсэлтийг тавихад шийдэж өгнө гэдгээ салбарын сайд хэллээ.
П.Наранбаяр сайд болон албаны хүмүүсийн дараагийн зочилсон газар бол Политехникийн коллеж. 52 жилийн түүхтэй тус коллеж дэргэдээ сургалтын бааз болох үнээний ферм, 25,9 га тариалангийн талбай, 21 дадлагын газартайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. С.Санчир захиралтай 132 албан хаагч 2025-2026 оны хичээлийн жилд 25 мэргэжлээр 1151 оюутанд 132 албан хаагч боловсролын үйлчилгээ үзүүлж буй. Нийгэмд хэрэгцээтэй мэргэжлүүдээр суралцаж, ажиллах сонирхолтой залуус орон нутагт олон байгааг салбарын сайд сайшаалаа.
Өвөрхангай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Book bridge” англи хэлний сургалтын төвийн үйл ажиллагаатай Боловсролын сайд П.Наранбаяр танилцлаа. Хүүхэд хөгжлийг дэмжих зорилгоор 2009 онд байгуулагдсан тус төв ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалт явуулдаг бөгөөд найман суралцагч IELTS шалгалт өгч, тэнцсэн байна. Сургалтын хүрээнд дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж, өөр хоорондоо ярилцдаг сайн жишиг тогтжээ. Биднийг очиход сурагчид Шекспирийн “Ромеа, Жулетта хоёр” зохиолын талаар англиар ярьж өгсөн юм. “Book bridge” төв нь АНУ-ын төрийн департаментын хэрэгжүүлдэг Англи хэлний “Access” бичил тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр англи хэлний сургалтыг сурагчдад үнэ төлбөргүй зохион байгуулж байгааг төвийн захирал Г.Ууганцэцэг хэлж байлаа.
Өвөрхангай аймгийн ЕБС-ийг төгсөгчид Элсэлтийн шалгалтын оноогоороо сүүлийн арван жилийн турш улсад эхний гурван байрт тогтмол эрэмбэлэгдэж ирсэн нь тус аймгийн сургалтын байгууллагууд боловсролын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байгаагийн нэг илрэл юм. Та бүхэндээ ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсье.
Previous Post

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН 2026 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Next Post

“Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Next Post
“Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

“Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.