2026-2027 онуудад хэрэгжих НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Gender Equality Seal” (Сийл) буюу Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн хөтөлбөрийн анх шатны арга зүйн сургалт амжилттай боллоо.
Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн хөтөлбөрийн амжилтыг зөвхөн цаасан дээрх зорилт, тайлангаар хэмжих боломжгүй юм. Байгууллагын соёл, үйл ажиллагааны цөмд жендэрийн асуудал бүрэн тусгагдаж, бодит биеллээ олсон цагт л бидний үйл ажиллагаанд бодит ахиц дэвшил гарна. Үүний тулд бид байгаль орчны салбарын бодлого бүрт жендэрийн нөлөөллийг тооцдог болох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, шударга, хүртээмжтэй ажлын байрыг төлөвшүүлэх, төсөв төлөвлөлтийн явцыг жендэрийн мэдрэмжтэй болгож, хөрөнгө нөөцийг хуваарилах, түүнчлэн хариуцлагатай, нээлттэй хандлагыг дэмжих замаар байгууллагын соёлыг шинэчлэхийг зорин ажиллах болно.
Уг хөтөлбөр хэрэгжснээр хүлээгдэж буй үр дүн:
Зорилго: Тэгш боломж, шударга засаглал бүхий байгаль орчны салбарыг хамтдаа бүтээнэ
Байгаль орчны салбарт эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах
Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогод жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийг нэвтрүүлэх
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Алтан”, “Мөнгөн”, “Хүрэл” гэрчилгээний эзэн болох замын эхлэл суурь болж байна.












Сэтгэгдэл бичих