• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.ДАМДИННЯМ: УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ЭДИЙН ЗАСАГТ ХАМГИЙН ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-26
Ангилал: Бусад мэдээ
Г.ДАМДИННЯМ: УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ЭДИЙН ЗАСАГТ ХАМГИЙН ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Өнөөдрөөс “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ эхэлж байна. Засгийн газрын бодлогын хүрээнд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус арга хэмжээний нээлт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд боллоо. Энэхүү үйл ажиллагааг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас Эдийн засаг, хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын Уул Уурхайн үндэсний Ассоциаци зэрэг байгууллагатай хамтран оролцож байгаа юм.

“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээг нээж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарынхан бид олборлолтоос боловсруулалт руу шилжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд олон талт бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ. Үргэлжлүүлэн яриандаа уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөг дурдсан юм. Сайд Г.Дамдиннямын танилцуулснаар,

Уул уурхайн салбар нь

  • дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь,
  • аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувийг бүрдүүлж байна.

Түүнчлэн манай салбар нь

  • экспортын нийт орлогын 95.4 хувь,
  • гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь,
  • нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг тус тус бүрдүүлж байгаа.

Манай улсад 2015-2024 оны хооронд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүний  80 орчим хувь нь уул уурхайн салбартногджээ. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогын өөрчлөлт оруулахаар зорьж байгаа бөгөөд “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт аж.

Энэ талаар сайд Г.Дамдинням “Ашигт малтмалын тухай хууль Засгийн газар, олон сайд нарын үед эцэслэж чадахгүй явж ирсэн. Бид гол өөрчлөлтүүдээ барьж авна гэсэн зорилго тавьсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд  Сангийн сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын хамтарсан шийдвэрээр батлагдсан. Энэ долоо хоногт олон нийтээс санал авна” гэсэн юм. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “2026 оны гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх  эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэж харж байна” гэдгийг онцлов.

Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахын сацуу зэрэгцүүлэн  хэдэн анхдагч болон дагуулан орох хуулиудыг дагуулан бэлтгэж байгаа. Хоёр дахь том хууль, хүнд үйлдвэрийн тухай хууль. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт боловсруулалт хийж нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох хүртэл зорилтыг манай салбар урдаа тавьж байна. Ухаад шууд ачдаг биш ухаад боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг  чиглэл рүү  манай салбар өөрчлөгдөх ёстой. Ингэснээр байгалийн баялгийн өгөөжийг илүү улс орондоо шингээж чадна. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн араас анхдагч Хүнд үйлдвэрийн тухай хууль явна. Бэлтгэл ажил хангагдсан бөгөөд удахгүй хэлэлцүүлэгт оруулна.  Түүний дараа Газрын тосны тухай хууль  болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд шинэчилсэн найруулга хийх өөрчлөлтүүдийг оруулна. Эдгээр хууль нь бусад яамнаас гаргаж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль, бизнес эрхлэгчдийг дэмжих тухай хуулиудын үндсэн концефцтэй нийлж Засгийн газраас тавьж буй бодлогын үндсэн суурь нь болж явна ” гэлээ.

УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал,

  • Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болгон. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ.
  • Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон.
  • АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ноогдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

 

 

 

 

Previous Post

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Next Post

“Taipei 101” рүү хамгаалалтын олс, бэхэлгээгүйгээр авирчээ

Next Post
“Taipei 101” рүү хамгаалалтын олс, бэхэлгээгүйгээр авирчээ

“Taipei 101” рүү хамгаалалтын олс, бэхэлгээгүйгээр авирчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2026-01-27
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

2026-01-27
НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ  МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

2026-01-27
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

2026-01-27
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

2026-01-27
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

2026-01-27
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

2026-01-27
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

2026-01-27
Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

2026-01-27
Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

2026-01-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.