• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МОНГОЛ ЦУВРАЛ АЛУУРЧИН ЭР

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-26
Ангилал: Нийгэм
МОНГОЛ ЦУВРАЛ АЛУУРЧИН ЭР
Leipzig хот — гудамж нь нам гүм, трамвай нь тогтсон хэмнэлээрээ шургиж, хүмүүс нь өөр өөрийн амьдралдаа дарагдан алхана. Энэ хотын энгийн өдрүүдийн цаана, хэн ч төсөөлөмгүй аймшигт түүх чимээгүйхэн нуугдаж байлаа. Энэ бол нэгэн монгол эр — тухайн хэрэг гарах үед 38 настай Довчин Д. Түүнийг таньдаг хүмүүсийн дурсамжинд Довчин бол:
– загасчлах дуртай,
– инээмсэглэл нь амархан,
– хэнтэй ч амархан дотносдог,
– эелдэг, тусч, даруухан хүн.
2014 онд Эльстербэкэний эрэг дээр загасчид санамсаргүй тааралдаж, нэг нэгэндээ өглөөний манан, усны чимээ, чимээгүй хүлээлтийг хуваалцаж эхэлсэн. Тэнд л Саша К. түүнийг анх харсан. Тэр өдөр Довчин ердөө нэг танихгүй хүн байсан бол дараагийн саруудад “жинхэнэ найз” нь болж хувирчээ. Саша түүнийг “маш их сониуч, их тусч, ярилцахад таатай хүн” гэж шүүхийн танхимд дурсана.
Шүүхийн танхимд гэрчүүд нэг нэгээрээ орж ирэхэд, тэдний үгс нэг л зүйлийг давтана:
“Тэр муу хүн биш. Тэр хэзээ ч ийм юм хийчих хүн биш.”
Шинэ жилийн баярын шөнө, 2015/16, дараа нь 2016/17 он. Найзууд нь Довчинг гэртээ урьж, хамт инээж, хамт баярлаж, хамт хундага тулгаж байлаа. Тэр үед хэн нь ч төсөөлөөгүй — яг энэ он саруудад, энэ инээд, энэ баярын цаана хоёр эмэгтэйн амьдрал тасарч, тэдний цогцос хэсэгчлэн задлагдаж байсныг.
2016 оны дөрөвдүгээр сард 43 настай португал эмэгтэй Мариа Д., 2016 оны арваннэгдүгээр сард 40 настай Анжа Б. амь насаа алдсан. Тэд бол статистик биш, тэд бол амьдралтай, өнгөрсөнтэй, мөрөөдөлтэй хүмүүс байсан. Харин одоо тэдний нэр шүүхийн протокол дээр хүйтэн үсгээр үлдэж, “хохирогч 1”, “хохирогч 2” гэх ангилалд багтжээ.
Довчин Д.‑ийн амьдрал хоёр өөр ертөнцийн хооронд хуваагдсан байв. Нэг талд нь:
– ажилтай,
– найз нөхөдтэй,
– загасчлах хоббитой,
– эелдэг, тайван эр.
Нөгөө талд нь:
– Линденаугийн архичдын хүрээлэл,
– өдөр бүрийн согтуу уулзалт,
– дэлгүүрийн урд, паркийн буланд өнгөрөх цаг,
– амьдралын захад үлдсэн хүмүүсийн дунд өнгөрүүлэх өдрүүд.
Тэнд Манди Б. гэдэг 28 настай эмэгтэй түүнийг таньдаг байлаа. Тэр эмэгтэй шүүхийн өмнө ингэж хэлнэ:
“Бид хагас жилийн турш бэлгийн харилцаатай байсан. Тэр хэзээ ч хүч хэрэглээгүй. Зөөлөн, халамжтай байсан гэж”
Түүний үгс шүүхийн танхимд хүнд агаарыг улам зузаатгана. Герман даяараа энэ шүүх хурлыг чагнаж байлаа. Хүн нэгэн зэрэг ийм зөөлөн, ийм аймшигтай байж чаддаг уу? Хоёр туйл нэг хүний дотор зэрэгцэн оршиж болдог уу?
2017 оны хоёрдугаар сарын 27-нд Довчин Д. баривчлагдав. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тэр загасчин найзуудтайгаа сууж байхдаа мөрдөн байцаагчид дуудагдсан тухайгаа инээж ярьж, бүр хошигнон:
“Магадгүй би Лейпцигийн Жэк Тэ Риппер байх аа?”
хэмээн хэлж байжээ. Тэр үед хэн нь ч түүнийг үнэхээр “хэсэгчлэн задлагч алуурчин” байж магадгүй гэж бодоогүй.
Шүүхийн шинжээчид түүнийг сэтгэцийн хувьд бүрэн эрүүл, хариуцлага хүлээх чадвартай гэж дүгнэсэн. Тэр галзуурсан хүн биш. Тэр өвчтэй хүн ч биш. Тэр бол:
– нэгэн талаасаа “сайхан найз”,
– нөгөө талаасаа “хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн алуурчин”.
Энэ хоёр дүрийн хооронд ямар гүн ангал байв? Тэр ангал руу тэр хэзээ, яаж унасан бэ?
Энэ асуултууд шүүхийн танхимд хариултгүй үлдэж, зөвхөн баримт л үлдэнэ:
Энэ нь хоёр эмэгтэй нас барсан, нэг эр түүнийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн.
Тэр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, мэргэжлээрээ конструкцийн механикч, гэр бүлээсээ салсан 1 охинтой.
Танхимд нам гүм. Хэн ч амьсгалахыг хүсэхгүй мэт.
Довчин толгойгоо өргөсөнгүй.
Тэр зүгээр л сонсож байлаа.
Сонсох бүртээ өөрийнхөө доторх хоосон орон зай улам томорч байлаа.
Шүүхийн танхим дахь сүүдэр
Прокурорын үгс дуусахад танхимд нэг л хүйтэн салхи үлээх шиг болов. Хүмүүсийн харц Довчин руу чиглэнэ. Зарим нь айдастай, зарим нь жигшилтэй, зарим нь зүгээр л ойлгохыг хүссэн харцаар.
Гэвч Довчин хариу өгөхгүй.
Тэр юу ч тайлбарлахгүй.
Тэр ямар ч уучлалт гуйхгүй.
Өмгөөлөгч нь босож, шүүхэд хандан:
Миний үйлчлүүлэгч хэрэгтээ ямар ч мэдүүлэг өгөхгүй, — гэж хэлэхэд танхимд чив чимээгүй, тэр мэдээж юу ч хэлэхэв.
Шүүх шийдвэрээ гаргасан.
Тэр насаараа хорих ял авав.
Эдүүгээ тэрээр 9 жил сууж, 47 нас энэ жил хүрнэ.
Тэр алуурчин .
Тэр хэзээ ч ахин загасчлахгүй, тэр хэзээ ч Монголынхоо хөх тэнгэрийг эргэж харахгүй.
Төгсөв.
Бодит гэмт хэргийг монголоор орчуулан найруулж бичив.
ЭХ СУРВАЛЖ:Mungunsuvd Zander
Previous Post

ТӨВ АЙМГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 63.8 ХУВИАР АВТОЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙНЭ

Next Post

Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ

Next Post
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ

Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.