• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-24
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцлоо.

Төрийн тэргүүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, улмаар экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөн өрнүүлж байгаа.

Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөр нь малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, мал сүргийн ашиг шимийг бүрэн ашиглах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойг онцоллоо.

Өсвөр тэмээ, ингэний ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартай хэмээн үнэлэгдэж, дэлхийн зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байгааг дурдав.

Ерөнхийлөгч Мандалговь хотноо болсон Тэмээчдийн улсын V зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

20 жилийн тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг хэллээ.

“Монгол тэмээ” хэмээн олон улсад нэрлэдэг хос бөхт тэмээгээ эрт дээр үеэс дээдлэн, үлгэр, домог, дуу, шүлэгтээ алдаршуулан мөнхжүүлсэн нь монголчуудын ондоошил, бахархалт өв гэдгийг тэмдэглэлээ.

Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагаа чухал байгааг хэллээ.

Тэмээчдийн зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ”, “Соёлын өвийг хамгаалах бодлого ба тэмээний соёл”,  “Дэлхийд ховордсон монгол тэмээ, түүний үнэлэмжийг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцлээ.

Улсын хэмжээнд 19 тэмээчин Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Дэлхийд хоёр сая гаруй хос бөхт тэмээ байдгийн 500 мянга буюу дөрөвний нэг нь манай улсад байдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил тодорхой хуваарийн дагуу аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.

Previous Post

“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Next Post

25-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна

Next Post
5 хоногийн цаг агаарын урьдчиллсан мэдээ

25-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.