• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын 2026 оны Ерөнхийлөгч бөгөөд Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Ги Пармелантай нэгдүгээр сарын 21-ний өдөр уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-22
Ангилал: Дэлхий, Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын 2026 оны Ерөнхийлөгч бөгөөд Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Ги Пармелантай нэгдүгээр сарын 21-ний өдөр уулзлаа

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын 2026 оны Ерөнхийлөгч бөгөөд Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Ги Пармелантай нэгдүгээр сарын 21-ний өдөр уулзав.

Жар гаруй жилийн түүхтэй хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг талууд тэмдэглэж, хамтын ажиллагааны бодит үр дүн, ололт амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал солилцов.

Тухайлбал, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээр”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 21-нд Белем хотноо байгуулсныг онцоллоо. Ингэснээр Швейцарын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр Монгол Улсад ногоон технологийн салбарт хөрөнгө оруулах боломж бүрдсэн. Уг хөрөнгө оруулалтыг агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зэрэг нэн тулгамдсан асуудалд чиглүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

​Ерөнхийлөгч Г.Пармелан Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад 2004-2024 онд хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хариуцлагатай уул уурхай, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэж, Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Previous Post

Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 8 үе шаттайгаар зохион байгуулжээ

Next Post

Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 2026 онд 300.0 тэрбум төгрөгөөр батлах Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

2026-07-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр

2026-07-29
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт үүлэрхэг, +28 градус дулаан байна

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.