• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-22
Ангилал: Нийгэм
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

Яармагаас Хархорин чиглэлд “Дүүжин замын тээвэр” барих ажил үргэлжилж байна. Нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18-ыг босгож, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн төслийн үндсэн даац хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс, эхний ээлжийн 28 кабин гаалийн хяналтын талбайд буугаад байна. Эрчим хүчний доголдол үүсэх, хүндрэл гарах үед тус тээвэр хэрхэн ажиллах талаар төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа.

-Дүүжин замын тээвэр нь цахилгаанаар ажилладаг. Хэрвээ эрчим хүчний тасалдал үүсвэл зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

-Дүүжин замын тээвэр төслийн техникийн шийдэлд тусгаснаар үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.

-Дүүжин замын тээвэр хэдэн хэмд үйлчлэх стандарттай байдаг вэ?

-Манай улс эрс тэс уур амьсгалтай, -40°с хүртэл хүйтэрдэг учраас зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй бусад шинэ технологийн хувьд ч томоохон шалгуур болдог. Дүүжин замын тээвэр анх Альпийн нурууны мөнх цастай оргилууд, цанаар гулгагчдын орчин буюу байнгын хүйтэн, шуургатай газарт зориулагдан бүтээгдсэн тул өвлийн нөхцөлд хамгийн найдвартай ажиллах шалгагдсан тээвэр гэж тооцогддог. Мөн барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтэд тохируулан гадна агаарын үнэмлэхүй хамгийн бага температураар тооцоолж төлөвлөсөн. Тээвэр хүйтэнд асуудалгүй ажиллахын тулд ган татлагын агшилт, суналтад тааруулан автоматаар мэдрэн чангалах үүрэг бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтож, гулсалт үүсэхээс сэргийлэн зогсоол бүрд мөс хусах, цэвэрлэх автомат төхөөрөмжүүд ажилладаг нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Хамгийн чухал нь зорчих кабин нь дулаан, тухтай байх ёстой. Тиймээс бүхээг нь дулаан алдагдал багатай материалаар хийгдсэн төдийгүй суудлын халаалттай байх тул гадаа хэчнээн хүйтэн байсан ч, иргэд дулаан тухтай орчинд зорчих боломжтой байна.

-Ашиглалтад орсны дараа дүүжин замын тээврийн үйл ажиллагааг хэн хариуцах вэ?

-Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир түүнийг дагасан эрх зүйн орчин, техникийн шаардлагыг шинээр бүрдүүлж байна. Угсралтын ажил нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын норм, дүрэм болон олон улс, ялангуяа Европын холбооны EN стандартын дагуу хийгдэж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох агентлагуудаас “Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” баталж, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага” бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Түүнчлэн төсөл хэрэгжсэний дараа, тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдаж, өдөр тутмын хяналтыг хариуцах бүтэц бүрдсэн. Дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ нь тусгай бие даасан байгууллага байх учир мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэж, аюулгүй ажиллагааг хангасан үйл ажиллагааг тогтмол явуулах үүрэг хүлээнэ. Ингэснээр тус нэгжийн инженер, техникийн ажилтнуудыг төсөл хэрэгжүүлэгч Францын “Пома групп”-ийн дэргэдэх “Пома академи”-ийн олон улсын мэргэшсэн инженер, багш нараар дадлагажуулан сургах, мөн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй ажиллагааг хангасан нийтийн тээвэр хэвээр байх арчлалтыг тусгайлан хариуцах байгууллага байх учир үүнд эргэлзэх асуудалгүй.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 8 үе шаттайгаар зохион байгуулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

2026-02-08
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

2026-02-08
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026-02-08
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай / 2026.02.09-02.15/

2026-02-08
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

2026-02-07
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

2026-02-07
Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

2026-02-07
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

2026-02-07
МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

2026-02-07
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

2026-02-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.