• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-н даргын “Чиглэл өгөх” тухай тогтоолоор зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-21
Ангилал: Улс төр, Эдийн засаг
УИХ-н даргын “Чиглэл өгөх” тухай тогтоолоор зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо

Улсын Их Хурлын даргын захирамжаар “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр байгуулсан.

Энэ хүрээнд ажлын хэсэг өнөөдөр /2026.01.21/ эхний хуралдаанаа хийж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн яамдын удирдлагуудаас улс орны эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гишүүд асуулт асууж, санал солилцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, У.Отгонбаяр нар оролцов.

Хуралдааны эхэнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван эдийн засагт үзүүлэх эрсдэл, валютын эрэлт, нийлүүлэлт, хэлбэлзлийн талаар мэдээлэл өгсөн бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэглээний зээлийн хэт их өсөлт, өрийн дарамт, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй талаараа танилцуулав. Тухайлбал, тэрбээр уг асуудалтай холбоотой хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй зохицуулалтыг хүчингүй болгох, банк бус санхүүгийн байгууллагууд харилцан хамаарал бүхий этгээдээр дамжуулан лизинг, мөнгөн зээлийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж байгааг зогсоох арга хэмжээ авна гэв.

Үргэлжлүүлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан нар эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгч, гишүүд байр сууриа илэрхийлэв. Гишүүд үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх, төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, үе шаттай чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо

Previous Post

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын 16 тогтоол, Байнгын хорооны таван тогтоол баталжээ

Next Post

Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.