• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тэцүя Ямагамигийн хэрэг Японыг хоёр талцуулж байна.

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-21
Ангилал: Дэлхий
Тэцүя Ямагамигийн хэрэг Японыг хоёр талцуулж байна.

Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Тэцүя Ямагамигийн холбогдох шүүх хурал болж түүнд бүх насаар нь хорих ял өглөө. Абэ бол Японы улс төрийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан юм. Мөн тус улсад буутай гэмт хэрэг маш ховор тохиолддог.

Тэд түүнийг “шашны дарамтын хохирогч” байсан гэж үзэж байгаа юм. Ямагамигийн ээж нь Нэгдлийн сүмд их хэмжээний мөнгө хандивлаж, улмаар гэр бүлийг нь санхүүгийн сүйрэлд хүргэсэн гэж өмгөөлөгчид мэдэгдэж буй.

Абэ 2021 онд Нэгдлийн сүмтэй холбоотой арга хэмжээнд видео мэндчилгээ илгээснийг Ямагами харсан. Гэр бүл нь тус сүмээс болж санхүүгийн хүнд дарамтад байсан тул Абэд гомдож, уур хилэн нь төрсөн гэж Ямагами мэдүүлжээ. Тэрбээр анх сүмийн удирдлагуудад халдахыг төлөвлөж байсан ч эцэст нь Абэг бай болгосон гэж мэдүүлсэн байна.

Улмаар 2022 оны долдугаар сарын 8-нд Ямагами төмөр хоолой, скочоор хийсэн гар хийцийн буугаар Нара хотод болж байсан сонгуулийн сурталчилгааны үеэр Абэг буудан хөнөөсөн. Энэхүү хэрэг Япон төдийгүй дэлхий нийтийг цочирдуулсан юм.

Энэхүү аллага Нэгдлийн сүмийн үйл ажиллагаанд өргөн хүрээтэй шалгалт хийхэд хүргэсэн.

Өмнөд Солонгост байгуулагдсан уг сүм нь итгэгчдээсээ их хэмжээний мөнгө шахан авдаг гэж удаан хугацаанд шүүмжлэгдэж ирсэн. 2024 онд Токиогийн шүүх уг сүмийг итгэгчдийн айдсыг мөнгө хүүлэх хэрэгсэл болгож, албаддаг байсан тул шашны байгууллагын статусаас нь хассан байдаг. Мөн тус сүм Японы эрх баригч намын улс төрчидтэй холбоотой байсан нь илэрч, үүний улмаас хэд хэдэн сайд албан тушаалаасаа огцорсон.

Шүүх хурал дээр Ямагамигийн эгч гэр бүлийнхэн нь эхийнхээ шашинд хэт автсанаас болж маш хүнд нөхцөлд амьдарч байсан тухай нулимстайгаар мэдүүлжээ.

Танхимд суусан олон хүний сэтгэл нь хөдөлсөн бололтой. Абэгийн гэргий Акиэ Абэ мөн сэтгэл шимшрэм мэдэгдэл хийж, нөхрөө алдсан уй гашуу хэзээ ч арилшгүй гэдгийг хэлээд “Би зүгээр л түүнийг амьд байгаасай гэж хүссэн” хэмээн ярьжээ.

Прокуроруудын зүгээс Ямагамигийн сүмд хандсан уур хилэн нь Абэг хөнөөх шалтгаан болж чадахгүй гэж үзэж байна.

Учир нь Ямагами болон түүний гэр бүлд Абэ шууд хор хөнөөл учруулаагүй гэж тэд онцолсон бөгөөд шүүгчид ч энэ тал дээр эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Судлаачдын үзэж байгаагаар, Ямагамиг өрөвдөж буй хүний тоо нэмэгдэж буй нь Японд маргаан дагуулсан шашны байгууллагуудад итгэх итгэл буурсантай холбоотой. Гэсэн ч ихэнх хүмүүс түүний амьдрал хүнд байсан ч үйлдсэн хэргийг нь зөвтгөж болохгүй гэж үзэж байна. Одоо түүний амьдралын нөхцөл байдал ялыг нь хөнгөрүүлэх эсэхийг шүүх шийдэх юм.

                                                                                                                                   ЭХ СУРВАЛЖ: BBC

 

Previous Post

Т.Доржханд: Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш

Next Post

Ж.Төмөрбат: Манай улсын 47 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна

Next Post
Ж.Төмөрбат: Манай улсын 47 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна

Ж.Төмөрбат: Манай улсын 47 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.