• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Яруу найрагч Эмүжин: Нэгнийгээ өмгөөлөн авч үлддэг итгэлийн эд эсийг л хүмүүс хайгаад, нэхээд байгаа юм

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-18
Ангилал: Нийгэм
Яруу найрагч Эмүжин: Нэгнийгээ өмгөөлөн авч үлддэг итгэлийн эд эсийг л хүмүүс хайгаад, нэхээд байгаа юм

 Яруу найрагч Эмүжин олныг цочроосон гэмт хэргийн талаар өөрийн цахим хуудастаа сэтгэгдэлээ илэрхийлэв

Тэрбээр “Охин өнөөдөр 18 нас хүрэх байв. Мэргэжлээ сонгохоор аав ээжтэйгээ зөвлөж, жолооны курст сурах эрх нь үүсч, сурах сургуулиа сонгохоор судалгаа хийж…амьдралын олон олон боломжоос атгахаар завгүй гүйж явах байв. Иргэний эрхдээ бүх утгаар нь эзэн болдог учраас хүүхдүүд 18 насыг тэсч ядан хүлээдэг. Уг хэрэг явдалтай холбоотой хоёр ч бичлэг цацагдлаа, хэчнээн халширмаар байсан ч үнэнийг тэмтрэхийн тулд сонслоо, ойлголт авлаа, бидний нүд чихнээс далд ямар баримт хавтаст хэрэгт байгааг таамаглашгүй ажээ. Алуурчин нь газар дээрээ баригдаж, гэрч хамтрагч, хажууд нь байсан хүмүүс бүгд байсаар атал шийдэгдэлгүй нэг жил долоон сар өнгөрчээ. Энэ сарын 22-нд болох шүүх хурлыг чих тавин хүлээж байна. Үнэн, ёс зүй хоёр хамт ирнэ гэж найдан харж байна даа. Эс үйлдлээрээ алуурчны хамтрагч болсон хоёр хүн, голлон аллага үйлдсэн нэг хүн, бас нэг үл ойлгогдох этгээд…бүгд зохих шийтгэлээ авах ёстой. Улаан галаас хүний амь авардаг сэтгэлийн тасархай, нурж байгаа байшингаас бусдыг нөмрөн халхалдаг хандлагын хэлтэрхий, байгалын хүнд нөхцлөөс хээр осгосон нэгнийгээ өмгөөлөн авч үлддэг итгэлийн эд эсийг л хүмүүс хайгаад, нэхээд байгаа юм. Хэн нэг нь ганц ч гэсэн үйлдэл, агшны ч гэсэн алхам хийсэн бол охин амьд үлдэх боломж байжээ гэдгийг сүүлийн бичлэг илүү нотоллоо. Хүн болгон энэ талаар дуугарах албагүй, эмзэг байна, хүнд байна, сэтгэлзүйн дээврээ бүтэн авч үлдэх гэж хичээж байна, гэвч дуугарахгүй байгаа нь хайхраагүй гэсэн үг биш шүү, нийгмээрээ шүүхийн шийдвэрийг харж, хүлээж, найдаж байна даа. Нийгэм энэ хэргийг тоохгүй байгаа юм шиг, тогтоол ус шиг булингартай бөгөөд хэнэггүй харагдаж байна уу, үгүй дээ, нийтээрээ тогтвортой байх шалтгаан хайж байгаа юм, тэр шалтгаан нь, тайлбар нь маш тодорхой байх учиртай шүүхийн шийдвэр ажээ!

Previous Post

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

Next Post

Ойрын 5 хоногт цаг агаар тогтуун хүйтэн хэвээр байна

Next Post
Ойрын 5 хоногт цаг агаар тогтуун хүйтэн хэвээр байна

Ойрын 5 хоногт цаг агаар тогтуун хүйтэн хэвээр байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.