• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хэрэглээний зээлийн хязгаарыг чангаруулж, банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-16
Ангилал: Тод мэдээ
Хэрэглээний зээлийн хязгаарыг чангаруулж, банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүллээ

Монголбанк-ны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ээлжит бус хуралдаан хийж, хэрэглээний зээл болон банкуудын заавал байлгах нөөцтэй холбоотой чухал зохицуулалтын шийдвэрүүдийг гаргалаа.

Хурлаар банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэн тогтоохоор шийдвэрлэв. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14 хувь, 19 хувь болгохоор тогтоосон байна.

Монголбанкнаас мэдээлснээр, мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байгаа хэдий ч банкны систем дэх зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсаар байгаа аж. Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хэрэглээний зээлийн огцом өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд чиглэх санхүүжилтийг хумих, цаашлаад хэрэглээний импорт нэмэгдэж, төгрөгийн ханш болон төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байна. Үүнээс гадна гадаад эдийн засгийн орчин тодорхой бус хэвээр байгаа энэ үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.

Иймд Мөнгөний бодлогын хорооноос инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дээрх бодлогын шийдвэрүүдийг гаргасан байна. Цаашид макро эдийн засаг, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалан бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэхийг Монголбанкнаас мэдэгдлээ.

Мөнгөний бодлогын хорооны энэхүү хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны албан ёсны цахим хуудсанд нийтлэх юм.

Previous Post

Дэлхий даяар түүхэн дээд хэмжээнд хүрч, 2026 онд өсөлт үргэлжлэх төлөвтэй байна

Next Post

Трамп: Энхийн хэлэлцээрт Зеленский саад болж байна

Next Post
Трамп: Энхийн хэлэлцээрт Зеленский саад болж байна

Трамп: Энхийн хэлэлцээрт Зеленский саад болж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.