• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-15
Ангилал: Улс төр
Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Л.Соронзонболд, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар өнөөдөр /2026.01.15/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав.

Төрийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул байгууллагынхаа 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангийн талаар товч мэдээлэл хийхийн зэрэгцээ 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, “Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д нийт 2,067.6 тэрбум төгрөгийн 90 төсөл, арга хэмжээ тусгагдсанаас Засгийн газрын 2025 оны 144 дүгээр тогтоол, 162 дугаар тогтоолын жагсаалтад өөрчлөлт оруулан, нийт 1,889.5 тэрбум төгрөгийн 87 төсөл, арга хэмжээний 497 багц  ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс нийт 74 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээг амжилттай байгуулсны зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөс 282.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Мөн Ц.Батзул дарга танилцуулгадаа, 2026 онд нийт 197 төсөл арга хэмжээний 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнийг ангилбал, 3.0 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 71, 3-10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 87, 10 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 39 төсөл арга хэмжээ байгааг онцлов.

Өнөөдрийн байдлаар нийт 48.1 тэрбум төгрөгийн 11 төсөл арга хэмжээний 20 багц ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврууд ирээд байгааг тэрбээр тодотгоод төрийн худалдан авах ажиллагааг 2011 оноос цахим системээр дамжуулан зохион байгуулж ирснээс хойш томоохон шинэчлэл хийгээгүй гэж байлаа. Иймд энэ жилээс цахим худалдан авах ажиллагааны системийг шинэчилж, ил тод болгох, ялангуяа төрд байгаа мэдээллийг иргэдээс шаарддаггүй хурдан, шуурхай болгож, хялбаршуулахад анхаарч ажиллана гэж байлаа. Мөн Худалдан авах ажиллгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан талаараа дэлгэрэнгүй танилцуулав.

Мэдээлэл, хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байх нь чухал тул төрийн аудитын байгууллагаар адуит хийлгэх, тайлан, дүгнэлтийг нь Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллахыг тус газрынханд анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд та бүхэн бодлого боловсруулагч бус хэрэгжүүлэгч байгууллага гэдэг хандлагаа өөрчилж, цаашид төрийн худалдан авах үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад онцгойлон анхаарч, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж байлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт, арга хэмжээний төгсгөлд үг хэлсэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд мега төслүүдийн худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа хангалтгүй байсныг онцлоод цаашдаа мега болон хөгжлийн томоохон төслүүдээ яг адилхан зохицуулалтаар явуулж буйд анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдан авах үйл ажиллагааг явуулдаг болоход анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудалд Байнгын хорооноос онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

МОНГОЛ УЛС ХЯТАД УЛСТАЙ ХАМТРАН ХИЛ ОРЧМЫН ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Next Post

Монгол дорнын зурхай

Next Post
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд 375 дэлгүүр нөөцийн мах худалдаалж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд 375 дэлгүүр нөөцийн мах худалдаалж эхэллээ

2026-01-20
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд,

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд,

2026-01-20
Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна

Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна

2026-01-20
“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харзны усанд орвол зүрх хаагдах эрсдэлтэй”

“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харзны усанд орвол зүрх хаагдах эрсдэлтэй”

2026-01-20
Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2026.01.19/ боллоо.

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2026.01.19/ боллоо.

2026-01-20
Загварын салбарын домог Валентино Гаравани 93 насандаа таалал төгсөв.

Загварын салбарын домог Валентино Гаравани 93 насандаа таалал төгсөв.

2026-01-20
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-20
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-20
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

2026-01-19
ЦЕГ: Согтуу хүн 20 минутад хөлдөнө

ЦЕГ: Согтуу хүн 20 минутад хөлдөнө

2026-01-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.