• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгосон

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-15
Ангилал: Нийгэм
“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгосон

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилготой “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төсөл нь нийт 50 гаруй километр үргэлжлэх бөгөөд хотын захын бүсүүдийг холбосон тээврийн шинэ коридор болж, ирэх 10-20 жилийн хөдөлгөөний эрчмийг даах чадвартай инженерийн иж бүрэн шийдэл  байх юм. Төслийн хүрээнд Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замыг цогцоор нь төлөвлөсөн. Үүнээс “Шинэ их тойруу” хэмээн тодотгож буй “Хоёрдугаар тойрог” зам нь 21.6 км урттай байхаар зураг төсөл нь гарчээ. Хоёрдугаар тойрог зам төсөл нь хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам зэрэг гол тээврийн коридоруудтай шууд холбосноор төвийн замын ачааллыг 50 хувь багасгана.

“Хоёрдугаар тойрог зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХХК боловсруулсан. Инженерийн шийдлээс гадна байгаль орчин, эдийн засгийн үр ашгийг нэн тэргүүнд чухалчилж замын трассыг сонгосон байна. Тухайлбал, байгалийн нөөц газар, чийглэг бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг “улаан шугам”-ыг тойрч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөсөн байна. Мөн хог хаягдал бүхий цэг, ашиглагдаагүй хуучин коридоруудыг трасст оруулснаар газар чөлөөлөлтийн зардлыг бууруулж, төсвийн хэмнэлт гаргахын зэрэгцээ хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг хэсгүүдийг дэд бүтцээр дамжуулан сэргээх боломжийг тусгажээ.

Тээврийн нарийвчилсан судалгаанд үндэслэн газарзүйн онцлогт тохирсон гүүр, нүхэн гарц, налуу муруйн шийдлүүдийг сонгосон нь өндөр далан болон гүн ухмал хэсгүүдийг багасгаж, барилгын ажлын хүндрэлийг шийдвэрлэсэн онцлогтой. Төслийн маршрутын баруун чиглэл нь 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэстээ Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээ.

“Шинэ их тойруу” төсөл нь Улаанбаатар хотыг олон төвт хот болон хөгжихөд чухал түлхэц болж, захын хорооллын иргэдийн амьдрах орчин, тээврийн хүртээмжийг сайжруулах гол хөшүүрэг болох юм. Урьдчилсан тооцооллоор төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулна.

Previous Post

УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Next Post

Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.