• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-13
Ангилал: Спорт
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2026.01.13) Монгол бөхийн өргөөнд боллоо. Үндсэн хуулийн өдрийн барилдааныг Улсын Их Хурлын удирдлагууд, 1992 онд Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүд, депутатууд үзэж сонирхов.

Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар манлайлан, үнэн хүчийг үзэн өрсөлдсөн улс, аймаг, сум, цэргийн цолтой, өндөр чансаатай бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Нутгийн Буян” группын бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн компанийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Хүчин бөхийн барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын хүчтэн” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарав.

Үндсэн хуулийн өдрийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдийн бай шагналыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардуулж, баяр хүргэлээ. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Булган аймгийн Могод сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн арслан М.Эрхэмбаярт хүртээснийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад энэхүү бөхийн барилдааны үеэр цол олгодог уламжлалтай. Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өмнө болсон Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн нийт 4922 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шатарчин Б.Гантулга 7.5 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ аймгийн шатарчин Ж.Пүрэвдорж /7.0/, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин /7.0/ нар хоёр, гуравдугаар байрт шалгарсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд Говь-Сүмбэр аймгийн шатарчин А.Энхдэлгэр 8.0 оноогоор түрүүлж, Орхон аймгийн шатарчин Д.Жаргалсайхан 6.0 оноогоор хоёрдугаар байр, нийслэлээс шалгарсан шатарчин Д.Булгантамир мөн 6.0 оноогоор гуравдугаар байрт орсон юм. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдад Монгол Улсын спортын дэд мастер цол олгосныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.