• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-13
Ангилал: Нийгэм
НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна. Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 оноос, БНСУ 1981 оноос эхлэн сүү хөтөлбөртэй болжээ. Мөн БНХАУ 2005 оноос эхлэн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монголд “Шинэ Монгол Харүмафүжи” ЕБС сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг судална. Ирэх жилээс тус хөтөлбөрийг улам бүр сайжруулж, сав баглаа боодлын хувьд байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулна. 2026-2027 оны хичээлийн жил Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь буюу 430 мянган хүүхдийг нь сүү хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Харүмафүжи Д.Бямбадорж “Сүү хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судлахаар бид багш, ажилтнуудынхаа хүүхдүүд болон эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч харьцуулж үзсэн. Намар болон хавар авсан шинжилгээг харьцуулахад сүү тогтмол ууснаар кальци болон Д витамины зохист хэмжээ хэвийн түвшинд хадгалагддаг гэдэг нь харагдсан. Мөн хүүхдүүдийн өсөлтөд маш сайн нөлөөлсөн. Эцэг эхчүүд үүнд их талархаж буй. Түүнчлэн, сурагчид ханиад томуугаар өвдөж, хүндрэх магадлал маш бага болсон. Үүнийг сургуулийн эмч нар сүү хөтөлбөр болон биеийн тамиртай холбон тайлбарладаг. Бид сүүг дулааны аргаар боловсруулдаг бөгөөд лактозны харшилтай хүүхэд ч ууж болдог” гэлээ.

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар “Хүүхдүүдэд сүүг тогтмол уулгаснаар шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлнө гэж ойлгодог бол Д витаминаар баяжуулсан сүүг уулгаснаараа хүүхдийн анхаарал төвлөрөл, анхаарал тогтворжилт, сэтгэн бодох чадвар сайжирна. Мөн мэдрэлийн тогтолцоо, цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаанд Д витаминаар баяжуулсан сүү онцгой нөлөөтэй. Сүү хөтөлбөр олон жил үргэлжилснээр зөвхөн эрүүл мэнд талаасаа төдийгүй олон талын эерэг нөлөөг үзүүлнэ” гэв.

НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр “Таван жил тутамд Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг хийдэг. 2023 онд хийсэн зургаадугаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15 хувьд нь л Д витамин зохистой хэмжээнд байна гэж гарсан. Үлдсэн хувьд дутагдалтай байсан. Монгол Улс эрс тэс уур амьсгалтайн дээр хоол тэжээлээсээ хангалттай Д витамин авч чадахгүй байгаа нь нотлогдсон. Манайх шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай дэлхийн олон улсад сүүг Д витаминаар баяжуулж өгдөг. Д витамин нь сүүнд буй кальцийг биед шимэгдэхэд тусалдаг. Сурагчдын эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг үнэлээд тус хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжсэний дараа ямар үр дүнд хүрч байгаа талаарх судалгааг хийнэ” гэлээ.

Previous Post

ЭМНЭЛГИЙН 27 НЭГЖ, 32 НЭР ТӨРЛИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Next Post

Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Next Post
Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

2026-06-10
“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

2026-06-10
Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

2026-06-10
Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

2026-06-10
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

2026-06-10
Тав дахь удаагаа сонгогдсон Сөүлийн захирагч тус хотыг Дэлхийн шилдэг гурван хотын нэг болгохоо амлалаа

Тав дахь удаагаа сонгогдсон Сөүлийн захирагч тус хотыг Дэлхийн шилдэг гурван хотын нэг болгохоо амлалаа

2026-06-10
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Засгийн газар хуралдаж байна

2026-06-10
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-10
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-10
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва бизнес эрхлэгчидтэй уулзжээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва бизнес эрхлэгчидтэй уулзжээ

2026-06-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.