• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.ДАВГАДОРЖ, Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ, Х.ЭНХСАЙХАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ МЭДЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-13
Ангилал: Нийгэм
Ц.ДАВГАДОРЖ, Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ, Х.ЭНХСАЙХАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ МЭДЭЭ
Шүүхийн нэр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаар шүүгчийн захирамж
Процессын тойм: № 01
Огноо: 2026.01.12-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж:
“Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч Ц.Д нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасны дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан боловч яллагдагч Ц.Д нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна … хүсэлтээсээ татгалзаж байна … хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү…” гэх тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах, … эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхийн хуралдааны танхимд хийхээр товыг тогтоож шийдвэрлэв.
Улсын яллагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг шүүхэд шилжүүлэх талаар тайлбар гаргасан бөгөөд хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд оролцуулах гэрч, хохирогч, шинжээчийн талаар хүсэлт, тайлбар гаргаагүй болохыг дурдав.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар гүйцэтгэх ажиллагааны нууц болон уг эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулсан ба зарлагдсан шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хаалттай явуулахаар шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир
Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

Орон нутгийн сурагчдын хичээл 19-нд, нийслэлийнх 26-нд эхэлнэ

Next Post
Орон нутгийн сурагчдын хичээл 19-нд, нийслэлийнх 26-нд эхэлнэ

Орон нутгийн сурагчдын хичээл 19-нд, нийслэлийнх 26-нд эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна

2026-05-24
“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

2026-05-23
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

2026-05-23
Өнөөдөр 19:00 цаг хүртэл хаалттай байх замууд

Өнөөдөр 19:00 цаг хүртэл хаалттай байх замууд

2026-05-23
11 дэх удаагийн “Улаанбаатар марафон”-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

11 дэх удаагийн “Улаанбаатар марафон”-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

2026-05-23
Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.