• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын даргын ивээл дор зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-10
Ангилал: Нийгэм
УИХ-ын даргын ивээл дор зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2026.01.10/ Төрийн ордонд эхэллээ.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал тэмцээнийг нээж үг хэлэв. Тэрбээр, ирсэн зочдод Үндсэн хуулийн өдрийн мэнд дэвшүүлээд, оюун ухааны спортын хаан болсон шатрын спортоор монголчууд найман наснаас 80 настан хүртэл нас ялгалгүй тоглодгийг онцлов. Тэрбээр, энэ удаагийн тэмцээнд 87 насыг зооглож буй Донидын Найдан гуай хүрэлцэн ирснийг танилцуулаад энэ хүн Үндсэн хууль тогтоогчдын нэг Ардын Их Хурлын депатут гэдгийг тодотголоо. Өнгөрсөн жилүүдэд манай улсын тамирчид олон амжилт гаргаж, дэлхий нийтэд эх орныхоо нэрийг цуурайтуулсныг онцлон дурдаж, оролцогчдод амжилт хүсэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд, Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нийгмийн шинэчлэл, хөгжил дэвшлийн тулгуур болсон Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, Үндсэн хуульт ёсоо дээдлэн сахих бахархах түүхт энэ өдөр шатар сонирхогчдын УАШТ-ийг УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон 14 дэх жилдээ зохион байгуулж байгааг онцлов. 2012 онд Шатрын холбооноос энэхүү санаачилгыг гаргаж анх удаа 2012 онд тэмцээнийг зохион байгуулж эхэлснийг дурдаад, энэхүү тэмцээнийг зохион байгуулахад УИХ-ын дарга Н.Учрал гүн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаад Монголын шатрын холбооны нэрийн өмнөөс болон нийт шатарчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

Мөн Дэлхийн шатрын холбооноос 2026 оныг шатрын боловсролын жил болгон тодорхойлж байгаа гэв. Түүнчлэн олон нийтэд шатрын ач холбогдлыг ухуулан таниулах, шатрын спортоор хичээллэгчдийн хүрээг тэлэх, тамирчдынхаа амжилтыг ахиулахын төлөө дэлхий даяар анхаарч ажиллаж байна гэлээ.

Тэмцээний эхэнд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нар хүндэтгэлийн өрөг  нүүлээ.

Энэхүү тэмцээн сум, дүүргийн хүрээнд анхан шат, аймаг, нийслэлийн хэмжээнд хагас шигшээ, улсын хэмжээнд шигшээ гэсэн 3 үе шаттай зохион байгуулагддаг. Энэ удаа анхан шатны тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол Улсын 331 сум нийслэлийн 9 дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж, 4922 шатарчин хамрагдсан нь өмнөх онтой харьцуулахад оролцогчдын тоо дөрвөн хувиар өссөн байна. Хагас шигшээ тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд бүх аймаг болон нийслэлд нэгэн зэрэг болж, 696 шатарчин оролцож, өмнөх оноосоо есөн хувиар өссөн байна. Анхан шатын тэмцээнд хамгийн олон шатарчин оролцсон аймгууд тодорсон бөгөөд 409 оролцогчоор Баянхонгор, 319 оролцогчоор Говь-Алтай, 309 оролцогчоор Завхан шалгарчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Баригдаж буй орон сууцанд захиалга авч иргэдийн 2 тэрбум төгрөг залилжээ

Next Post

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд алга болсон иргэнийг эсэн мэнд оллоо

Next Post
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд алга болсон иргэнийг эсэн мэнд оллоо

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд алга болсон иргэнийг эсэн мэнд оллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

83 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” наадмаар алдарт одууд Giorgio Armani-гаар гоёжээ

83 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” наадмаар алдарт одууд Giorgio Armani-гаар гоёжээ

2026-01-13
Жош О’Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

Жош О’Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

2026-01-13
Үндсэн хуулийн уншлага боллоо

Үндсэн хуулийн уншлага боллоо

2026-01-13
МСБХ-ны дээд лигийн бүх оддын тоглолт 1 сарын 16,17 өдрүүдэд болно

МСБХ-ны дээд лигийн бүх оддын тоглолт 1 сарын 16,17 өдрүүдэд болно

2026-01-13
Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

2026-01-13
ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-13
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

2026-01-13
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

2026-01-13
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

2026-01-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.