• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Singapore school of Mongolia”-ийн шинжилгээний хариу үдээс хойш гарна гэв

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-04-08
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
“Singapore school of Mongolia”-ийн шинжилгээний хариу үдээс хойш гарна гэв

Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарчээ. SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-наас мэдээлсэн.

Халдварын голомтод эмч нарын баг ажиллаж “Singapore school of Mongolia” сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 44 хүн нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 40 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний 30-аас нь шиегелийн нян /Shigella spp/ илэрсэн нь тогтоогдоод байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Бид НМХГ-аас газраас тодруулахад “Шинжилгээний хариу үдээс хойш гаргах болов уу. Гэхдээ одоогоор тодорхойгүй байна. Хариу гарсны дараа нийтэд мэдээлэл өгнө. Хүүхдүүд юунаас хордлого авсныг урьдчилан хэлэх боломжгүй” гэв. 2019 онд гарсаар нийслэлийн хоёр сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарч байгаа нь:

Хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг,

Гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан,

Ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байгааг ЭМЯ-наас мэдээлж байгаа юм.

Өвчний талаар /Shigella spp/: Цусан суулгын өвчний нууц үеийн хугацаа нь 6 цагаас 7 хоног байдаг тул энэ хугацаанд өвчлөл нэмж бүртгэгдэх боломжтой.

  • Өвчний эх уурхай: Өвчний цочмог болон балархай хэлбэрээр өвдсөн өвчтөн, нян тээгч.
  • Дамжих зам, механизм: Өтгөн-мөр, амаар хоол хүнс, ус, ахуйн хавьтлаар халдвар дамжина.

Өвчин үүсгэгч гадаад орчинд өтгөнөөр гадагш гарч газрын хөрс, ус, ахуйн ба үйлдвэрлэлийн эд юмсын аль нэгэнд байгаад бохирлогдсон ус, хүнсний зүйлтэй хамт өртөмтгий бие махбодид амаар орж халдварлуулдаг. Өвчтэй, нян тээгч ажилтнуудын бохирдуулсан эд зүйл, хүнсээр дамжиж шигеллийн үүсгэгчээр үүсгэгдсэн хоол хүнсээр дамжсан халдварт өвчний дэгдэлт гарсан гэж үзэх боломжтой байна.

Previous Post

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД МАШИН ЖОЛООДОЖ ЯВААД ОСОЛ ГАРГАЖЭЭ

Next Post

Иргэд “Umoney” карт цэнэглүүлэх үйлчилгээг 24 цагаар авах боломжтой болжээ

Next Post
Иргэд “Umoney” карт цэнэглүүлэх үйлчилгээг 24 цагаар авах боломжтой болжээ

Иргэд “Umoney” карт цэнэглүүлэх үйлчилгээг 24 цагаар авах боломжтой болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

2026-03-11
Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.