• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-20
Ангилал: Нийгэм, Хууль
“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

   Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, цахим засаглал, дижитал шилжилтийн хүрээнд төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, цахим хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг төрийн байгууллагууд хийж байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд 2024 онд Улсын Их Хурлаар батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлж шуурхай чирэгдэлгүй болгох зорилтыг тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээний удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлого”-ыг баталж, 2023 онд цахим шүүхийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүлсэн.

         “Цахим шүүх 2.0” цөм системийн хүрээнд Шүүх тогтолцооны өгөгдлийн цөм систем буюу суурь платформ, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цахим архив, иргэн, хуулийн этгээд хэргийн оролцогчийн систем, өгөгдөл солилцох, дэмжих дэд бүтэц буюу интеграци, шүүхийн захиргааны үйл ажиллагааны /ERP/ систем гэсэн 7 үндсэн систем нэвтрүүлж байна. Шүүх, шүүхийн захиргааны үйл ажиллагаанд инноваци, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэр нэвтэрч, дэвшилтэд техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж, цаасан сууринаас цахимд шилжиж, ажлын бүтээмж, үр дүн бодитой хэмжигдэж, шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн үр ашигтай байдал нэмэгдэж, авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ.

        Монгол Улс 2021, 2022 онуудад “Кибер аюулгүй байдлын тухай хууль” болон кибер аюулгүй байдлын Үндэсний стратегийг баталсан. Мөн 2023 онд кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг Засгийн газар батлан хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлээд байна. “Цахим шүүх 2.0” цөм систем нэвтрүүлэлтийн нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг болон зөвлөлийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Р.Батрагчаа, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг зөрчил шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон Шүүхийн Тамгын газрууд, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

        2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн “Таслан сэргийлэх арга хэмжээ”, “Зөрчлийн хэрэг шүүхэд шалган шийдвэрлэх ажиллагаа”-ны модулийг эрүүгийн хэргийн анхан шатны 32 шүүх үйл ажиллагаандаа ашиглаж эхэлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч прокурор, өмгөөлөл, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай мэдээлэл солилцох бөгөөд 2026 оны 1 дүгээр улиралд бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулж, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх модулиуд үе шаттайгаар ашиглалтад орж, шүүхийн үйлчилгээ шуурхай хүртээмжтэй болно. “Цахим шүүх 2.0” систем хэрэгжсэнээр Иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах цаг хугацаа зардал хэмнэгдэж, шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй болно. Шүүхийн үйлчилгээний чанар дээшилж, цаашид дэвшилтэд технологийг ашиглан иргэд, олон нийт апплекэйшн ашиглан гар утаснаасаа шүүхэд хандаж, орон зай, цаг хугацаа үл хамааран шүүхийн үйлчилгээг авч, зардал хэмнэх боломж нэмэгдэж байна. Цаашид “Цахим шүүх 2.0” системийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор кибер аюулгүй байдлыг хангах, бусад шаардлагатай төсөв хөрөнгийг Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэх нь чухал байна.

Previous Post

Байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцлээ

Next Post

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

Next Post
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.