• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-20
Ангилал: Улс төр
Байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцлээ
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг дамжуулах ажлын хэсгийн дарга Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А. Маркеловыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
📌 Уулзалтын үеэр ОХУ-аас байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх төсөл сүүлийн үед эрчимтэй, тогтвортой хамтын ажиллагааны хэлбэрт шилжиж буйд сэтгэл хангалуун байгааг Монголын тал илэрхийллээ.
Мөн уг төслийн Монгол Улсад үзүүлэх үр өгөөжийг нарийвчлан тодорхойлох шаардлагатайг онцлон тэмдэглээд төслийн санхүү, эдийн засгийн асуудлыг хамтран нарийвчлан тооцох, Засгийн газар хоорондын болон бусад холбогдох гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг боловсруулах явцад талуудын оролцоог тэгш хангах, харилцан ойлголцлыг нэг түвшинд хүргэх, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор Орос–Монгол–Хятадын гурван талт хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа Тэргүүн Шадар сайд онцлов.
Оросын талаас уг төсөлд хамаарах татварын боломжит хөнгөлөлт, чөлөөлөлт, Монголын түншүүдийн оролцооны хэлбэр, төсөлд оруулсан хөрөнгийн өгөөж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн зарчмууд, гурван талт уулзалт зохион байгуулах асуудал, Монгол Улсад “Газпром” НХН-ийн боловсруулсан хийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэтийн төлөв болон бусад холбогдох мэдээллийг танилцуулсан юм.
✅ Уулзалт нь харилцан ойлголцлыг бэхжүүлж, цаашдын ажлуудын талаар нэгдсэн байр суурьт хүрэх чухал ач холбогдолтойг талууд онцлоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэдээлэл солилцоог тогтмолжуулах замаар төслийг шат дараатай урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Previous Post

026 ОНЫ 1-Р САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

Next Post

“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

Next Post
“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

2025-12-20
“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

2025-12-20
Байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцлээ

Байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцлээ

2025-12-20
026 ОНЫ 1-Р САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

026 ОНЫ 1-Р САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

2025-12-20
Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн санал дэвшүүлж байна

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн санал дэвшүүлж байна

2025-12-20
Улсын Ерөнхий Прокуророор М.Чинбат томилогдлоо

Улсын Ерөнхий Прокуророор М.Чинбат томилогдлоо

2025-12-20
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025-12-20
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-20
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

2025-12-20
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

2025-12-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.