• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-18
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай.

Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ  12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, дотооддоо 16 салбараар борлуулахын зэрэгцээ Орос, Казахстан, Солонгос, Япон, Америк, Герман, Франц зэрэг 16 улсад нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч түүхий эдээ нөөцлөн, үйлдвэрлэлээ өргөтгөжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд “Гоёл кашмер” ХХК хүчин чадлаа 30 хувиар нэмжээ

“Гоёл кашмер” ХХК 2005 оноос ноос, ноолууран сүлжмэл, оёмол, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.  Хоногт 500-1,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

200 гаруй ажилтантай. 10 салбар дэлгүүртэй, 20 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолдог. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 24 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч хүчин чадлаа өргөтгөсөн байна.

Тухайлбал 2024 онд 26.8 тн түүхий эд бэлтгэсэн бол энэ онд 81.5 тн-ыг бэлтгэжээ. Мөн хугацаанд тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, экспортын борлуулалтын орлого тус бүр 30 хувиар, ажлын байр 25 хувиар нэмэгджээ. “Гоёл кашмер” ХХК үндсэн үйлдвэрлэлээс гадна хүнсний хаягдлаар хөрсний Компост бордоо гаргаж авсан бөгөөд нэг тн бордоо 3,000 тн нүүрс хүчлийн хий бууруулдаг юм байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төр, засгаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд талархаж, хөтөлбөрийг цаашид тууштай үргэлжлүүлэх, ялангуяа аль болох олон ээрэх үйлдвэр барих нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.

Ингэснээр ноос, ноолуурыг гэхэд л дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь бэхэжнэ. Мөн экспортын болон валютын хэмжээ өсөж, малчид, түүхий эд нийлүүлэгчдийн орлого нэмэгдэн, монгол ноолуурын үнэ цэн дэлхийд улам баталгаажна гэж үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, бусадтайгаа хамтран ажиллахын зэрэгцээ олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн  бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд 6,000 тн ноолуур бэлтгэсэн нь анх удаа түүхий эдийн 70 орчим хувийг өөрсдөө бэлтгэсэн гэсэн үг юм.

2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 493 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгоод байна. Үүний үр дүнд ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол сүлжих хүчин чадал 200,000 ширхэгээр нэмэгджээ.

Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон. “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдээд байна.

“Цагаан алт” хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.

Хөтөлбөрийн дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болох юм.

            Мөн:

  • Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар, шинээр 2,200 орчим ажлын байр,
  • Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22 сая ам.доллар, шинээр 3,000 гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно.

Үүний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

Өнөөдөр /2025.12.18/ Улсын Их Хурлын чуулган дараах асуудлаар хуралдана

Next Post
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Өнөөдөр /2025.12.18/ Улсын Их Хурлын чуулган дараах асуудлаар хуралдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Warner Bros. Discovery Paramount-ын эсрэг худалдан авах саналыг няцаав

Warner Bros. Discovery Paramount-ын эсрэг худалдан авах саналыг няцаав

2025-12-18
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр /2025.12.18/ амжилттай зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр /2025.12.18/ амжилттай зохион байгууллаа

2025-12-18
Төрийн ордонд сэтгүүлч рүү нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс дараах шийтгэлийг оноолоо

Төрийн ордонд сэтгүүлч рүү нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс дараах шийтгэлийг оноолоо

2025-12-18
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “Маш их” байна

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “Маш их” байна

2025-12-18
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй calendar_today 2025-12-18  Гадаад мэдээ Шинэ мэдээ

Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй calendar_today 2025-12-18 Гадаад мэдээ Шинэ мэдээ

2025-12-18
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна

Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна

2025-12-18
Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

2025-12-18
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

2025-12-18
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2025-12-18
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

2025-12-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.