Инженер-эдийн засагч , санхүүч, татварын мэргэшсэн зөвлөх О.Цогттой манай сэтгүүлч ярилцлаа
–Та өөрийгөө таницуулна уу?
Юуны өмнө цахим худалдааны tuslakh.mn сайтын хамт олон, мөн хэрэглэгч хамтран ажиллагчдад талархлаа илэрхийлье.
Намайг Очиржанцангийн Цогт гэдэг. Инженер-эдийн засагч , санхүүч мэргэжилтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний салбарт зөвлөхөөр ажилладаг. Би 1993 онд ОХУ-ын Ленинградын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг Үйлдвэрлэлийн автомат системийн удирдлага мэргэжлээр, 1998 онд Япон улсын Иокогамагийн их сургуулийг төсвийн бодлого, татварын чиглэлээр суралцаж төгссөн. Эзэмшсэн мэргэжлийн хувьд цахим арилжаатай нэлээд ойр гэсэн үг.
–Тэгэхлээр цахим арилжаа болон татвар хоёр ямар хамааралтай гэж үзэж байна вэ?
-Миний хувьд бусад хүмүүсийн адил цахим арилжаа, түүний боломж, давуу талыг адил ихэд сонирхон судалдаг.
Амазоноос эхлээд цахим арилжааны сайтууд нээгдэж эхлэхэд тэдгээрийг сонирхож Монгол улсад ч ийм сайт нээх боломжийн талаар бодол тээж явлаа. Гэтэл өнөө цаг үед мэдээлэл харилцааны технологи болон банк санхүүгийн салбарын үсрэнгүй хөгжлөөс үүдэн зөвхөн цахим арилжааны сайт, платформ шинээр нээхээс илүүтэйгээр тэдгээрийг илүү үр дүнтэй ашиглах нь эдийн засгийн болон бусад маш олон хэмнэлт үүсгэх боломжийг бүрдүүлж байна.
Энэ боломжийг ч бизнес эрхлэгчид өргөнөөр ашиглаж байгаагаас, бүхий л худалдаа арилжаа цахим хэлбэрт шилжин төрийн зүгээс тавих хяналт боломжоос ч давж гараад байна. Цахим арилжаа, цахим төлбөрийн хэрэгслээс гадна, цахим мөнгөтэй болтлоо хөгжиж байна.
Энэ нь цахим арилжаа бол татвараас зайлсхийх хэрэгсэл гэдэг хандлагыг бий болгож цахим худалдаа хөгжсөн улс орнуудад сүр дуулиантай татварын хэрэг олон гарч байлаа.
Гэвч цахим худалдаа, цахим төлбөрийн системтэй уялдаад татварын тогтолцоо ч бас ихээхэн цахимжиж байгаа.
Сүүлийн үед өндөр хөгжсөн орнуудад цахим арилжаанд НӨАТ болон бусад татвар ногдуулах хууль тогтоомж, аргачлал нэгэнт гараад хэрэгжиж байна. Манай улсын хувьд ч НӨАТ-ын системтэй холбоотойгооро борлуулалт, худалдан авалтаа мэдээллийн нэгдсэн баазад шивэх, цахим баримт олгох ажил хурдацтай хөгжиж байна. НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор хэрэглэгчид төлбөрийн баримтаа авдаг болсон. Энэ бол их том алхам. Тиймээс зарчмын хувьд өмнөх уламжлалт худалдаа үйлчилгээ, цахим арилжааны хувьд татварын тогтолцоо, хөгжлийн хувьд ч зарчмын онцгой зөрүү өөрчлөлт алга. Мөнгө мөр үлдээдэг гэдэг зарчим үйлчилсээр л байна.
-“Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” гэсэн үг байдаг. Энэ үг бол өнөөгийн татварын байгууллагын таних тэмдэг болсон уу даа гэж үзэхээр байгаа юм. Харин татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн хувьд татвар төлөгч оршин буй учраас төр буй юм гэсэн ухамсар төдийлөн төлөвшөөгүй байна уу.
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монголд татварын систем сайжирсаар ирсэн. Ерээд оны сүүлч шинэ мянганы эхэн үе хүртэл Монголчуудын хувьд татварын албатай харилцана гэдэг амаргүй ажил байсан. 40 хүртэл хувийн өндөр татвартай татварын байцаагчаас шууд хамааралтай байсан үе саяхан. Харин одоо бол байдал өөр. Хүний хүчин зүйл, оролцоо багасч, татварын албатай цахимаар харилцах нөхцөл хэдийн бүрдсэн. Бид нэг талдаа цахимаар арилжаа эрхлээд эргээд цахим системдээ хянагдаад явж байна. Тиймээс ттавар төлөх санаачилга ухамсар дээшилсэн. Арилжаа наймааны бүхий л үе шатанд татварын нөлөөлөл, үнэ цэнийг тооцдог болсон. Татвараас санаатай санамсаргүйгээр зугатах, бултах, элдэв арга зам эрэлхийлэх явдал багасч байгаа гэж хардаг. Хууль, хяналт сайжирч хүмүүсийн сэтгэлгээ их өөрчлөгдсөн.
Асуулт: ЖДҮ эрхлэгч нарт хамгийн тулгамдсан асуудал бол санхүүжилт татварын асуудал байдаг. Хэдийгээр төрөөс ЖДҮ-г дэмжих асуудал дээр олон улсын төсөл хөтөлбөр зээл санхүү гэх мэт олон арга хэмжээ авч байгаач төдийлөн сайн үр дүн харагдахгүй л байна. Энэ тал дээр Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, татварын мэргэшсэн зөвлөх хүний хувьд таны зөвөлгөө чухал болов уу.
Яг энэ цаг үед УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын хуулиудын шинэчлэлийг хэлэлцэж байна. Жижиг бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдүүдэд зориулсан хөнгөлөлтүүд батлагдахаар байгаа. 1,5 тэрбумаас доош борлуулалттай хуулийн этгээд, 50 саяас доош борлууллттай хувь хүнд үзүүлэх хөнгөлөлт гээд олон дэмжлэгүүд төлөвлөгдсөн байна. Хэрэв батлагдвал олон хүнд нэмэр болох биз. Гэхдээ том зургаар харвал татварын хууль тогтоомжийг сайн судлаад эхнээс л төлөвлөлттэй, зөв явбал манай улсын татварын дарамт харьцангуй бага. Хэрэв эхнээс нь буруу явбал мэдээж дарамт, ачаалал стресс тэр чигээрээ ихэднэ. Миний хувийн бодол бол үүнээс бага татвартай орчин гэж бараг байхгүй байх. Энэ түвшнээс бага болбол ёстой л оффшор бүс болох биз. Харин бизнесийн санхүүжилтийн хувьд бол үнэхээр хүнд байгаа. ЖДҮ дэмжих сангийн хөрөнгө хүн бүрт хүрэлцэхгүй, банкны зээлийн шалгуур, хүү өндөр гээд асуудал байна. Хангалтгүй санхүүжилтаар бараа ажил үйлчлигээ явуулна гэдэг эргээд өрсөлдөх чадварт нөлөөлнө. Тиймээс өөрөө эрсдлээ даагаад бизнест орохоор шийдвэр гаргахдаа сайн судалж, төлөвлөж байж л эхлэхгүй бол хэсэг хугацааны дараа дээрх асуудлыг гол шалтгаанаа болгоод бизнесээ хаахад л хүрнэ. Тиймээс ЖДҮ эрхлэгчид эхлээд санхүүжилт, татварын асуудлаа шийдчихвэл танай систем бараа үйлчлигээг нь борлуулаад өгчихөөр байна. Тиймээс tuslakh.mn олон жижиг бизнес эрхлэгчдийн татвар, санхүүжилтээ хэмнэх боломжуудыг нээж өгнө гэж найдаад бид танай системийг ихэд сонирхож байгаа юм.
-Ярилцлага өгсөн таньд баярлалаа Сэтгүүлч А.Баттөр
Сэтгэгдэл бичих